Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Гахайн мялзан, галзуу, боом өвчний улмаас хорио цээр тогтоогоод байна
Хүн мал амьтны гоц халдварт өвчин хаа сайгүй гарсаар байна. Өнөөдрийн байдлаар гурван ч газарт ийм шалтгаанаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тухайлбал Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар багт 15 өрхийн 128 гахайнд өнгөрсөн сарын сүүлээр халдварт өвчний шинж илэрсэн аж. Халдвар авсан гахайнуудыг устгаж, МЭАЦТЛ-т дээжийг нь шинжлүүлэхэд гахайн сонгомол мялзан өвчин болох нь тогтоогдсон гэнэ. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Энэ өвчин нь хүнд халддаггүй ч маш хурдан тархаж олон гахай өвчлүүлэх эрсдэлтэй, халдвар гарсан тохиолдолд шууд устгах заалттай гоц халдварт өвчин. Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын хоёрдугаар багийн нутагт малчин Б-гийн нэг төл халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогджээ. Малын сэг зэмийг устгаж дээжийг нь шинжлүүлэхэд боом өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс тус суманд мөн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мал амьтны гоц халдварт боом өвчин нь хүнд халдварладаг юм. Халдвар авсан хүний өвчин хүндэрвэл амь насанд ч аюултай болохыг мэргэжилтнүүд хэлдэг.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутагт малчин М-ийн нэг үхэр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсоны улмаас 14 хоногийн хорио цээр тогтоогоод байна.
Хүн мал амьтны гоц халдварт өвчин хаа сайгүй гарсаар байна. Өнөөдрийн байдлаар гурван ч газарт ийм шалтгаанаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тухайлбал Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар багт 15 өрхийн 128 гахайнд өнгөрсөн сарын сүүлээр халдварт өвчний шинж илэрсэн аж. Халдвар авсан гахайнуудыг устгаж, МЭАЦТЛ-т дээжийг нь шинжлүүлэхэд гахайн сонгомол мялзан өвчин болох нь тогтоогдсон гэнэ. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Энэ өвчин нь хүнд халддаггүй ч маш хурдан тархаж олон гахай өвчлүүлэх эрсдэлтэй, халдвар гарсан тохиолдолд шууд устгах заалттай гоц халдварт өвчин. Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын хоёрдугаар багийн нутагт малчин Б-гийн нэг төл халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогджээ. Малын сэг зэмийг устгаж дээжийг нь шинжлүүлэхэд боом өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс тус суманд мөн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мал амьтны гоц халдварт боом өвчин нь хүнд халдварладаг юм. Халдвар авсан хүний өвчин хүндэрвэл амь насанд ч аюултай болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутагт малчин М-ийн нэг үхэр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсоны улмаас 14 хоногийн хорио цээр тогтоогоод байна.
0 Сэтгэгдэл
























