Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Халх голын дайны түүхийн судалгаа” сэдвээр эрдэмтэд чуулж байна
Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Халхын голын дайны түүхийн судалгаа, Өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болж байна.

1989 оноос эхлэн зохион байгуулж буй энэхүү уламжлалт олон улсын хуралд Монгол, Орос, Японы эрдэмтэд оролцож эхэлсэнээр дайны түүхийн асуудлаар дайтаж байсан талуудын эрдэмтэд санал бодлоо чөлөөтэй солилцох болсон. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал нь “Халхын голын дайны түүхийн судалгаа, өнөө үе” гэсэн сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын их, дээд, сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтдээс гадна ОХУ-ын ШУА-ийн Сибирийн тасгийн Монгол, будда, түвд судлалын хүрээлэн, БНХАУ-ын Харбин хотын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Номун ханы дайны судалгааны газар, Япон улсын Үндэсний Батлан хамгаалахын хүрээлэнгийн эрдэмтэд урилгаар оролцож байгаа юм.

Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын дэд дарга, Монгол-Оросын парламентийн бүлгийн дарга Л.Цог, Засгийн газрын шадар сайд, Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүтэй төрийн түшээд оролцож байгаагийн дээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубарович, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар баяр хүргэж үг хэлэв.

 Олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Халхын голын дайны түүхийн судалгаа, өнөө үе”, “Монголын ард түмний түүхэн хувь заяан дахь Халхын гол”, “БНМАУ-ын талаарх Японы сонирхол (1925-1931 он)”, “Номун ханы хурцадмал зөрчилдөөн, ЗХУ болон Японы цэргийн удирдлага”, “1936-1940 оны хоорондох ЗХУ, БНМАУ-ын цэргийн хамтын ажиллагааны судалгааны асуудалд”, “Зөвлөлт, Монголын цэргийн урлагийн Халхын голын дайн дахь туршлага, сургамж”, “Халхын голын дайн ба Монгол Улсын эдийн засаг”, “Халхын голын дайнд оролцсон цэргийн дээд дарга зарим хүний хувь заяаны асуудал”, “Г.К.Жуковын хэрэгжээгүй нэгэн тушаалын тухай өгүүлэх нь”, ”Монголын түүх” хичээлийн хөтөлбөрөөр оюутан, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг олгох боломжууд”  зэрэг сонирхолтой илтгэлүүдийг гадаад, дотоодын 17 эрдэмтэн хэлэлцүүлж байна.

Илтгэгч нар Халхын голын дайны түүхийн сэдвээр өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээ харилцан мэдээлж, судалгааны ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар харилцан санал солилцохын зэрэгцээ түүхэнд төдий л судлагдаагүй бие хүмүүс, үйл явдлын тухай хөндөж, зарим зүйлд шүүмжлэлтэй хандаж байв.
2 Сэтгэгдэл
Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
Бүгдээрээ сайн байцгаана уу, би Энэтхэгт нэг эрхтэнээ зарж, баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтэний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
Суугаа тэнэгээс гүйгээ тэнэг дээр гэдэг. Зөв сэтгэж байгаагаа харуулаад мундаг ухаантай юм бич л дээ. Амжих уу?
Монгол хэлний найруулга гэж чухал ухагдахуун бий. "Халх голын дайны үеийн Зөвлөлт, Монголын цэргийн урлагийн туршлага,сургамж" гэсэн бол илтгэлийн гарчиг зөв болно. Буруу найруулагтай бичнэ гэдэг буруу сэтгэж буйн нотолгоо.
Суугаа тэнэгээс гүйгээ тэнэг дээр гэдэг. Зөв сэтгэж байгаагаа харуулаад мундаг ухаантай юм бич л дээ. Амжих уу?
Хамгийн их уншсан