Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Энэ онд нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын үйлчилгээ цахим хэлбэрт шилжинэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд
үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлэх тухай”
А/718 дугаар захирамж гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс - Ухаалаг төр рүү” санаачилга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг үе шаттайгаар онлайн хэлбэрт шилжүүлэх ажлыг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг Тамгын газарт даалгалаа.
Мөн төрийн зарим үйлчилгээг 2014 онд онлайн хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Архивын газар, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нутгийн захиргааны бүх шатны байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл