Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлгийг пүрэв гарагт нээнэ
Ажаа Гэгээнтний хандив тусламжаар барьж байгаа цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэг ирэх пүрэв гарагт нээлтээ хийхээр зэхэж байна.
Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн их цэвэрлэгээний ажилд нийтдээ 70 гаруй хүүхэд багачууд, оюутан залуус хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон байна. Ажаа гэгээнтний өөрийн болон олон шавь, сүсэгтэн олны хандиваар барьсан тус эмнэлэг нь нийт 75 ортой байх бөгөөд дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай байхаар төлөвлөжээ. Уг эмнэлгийг ийнхүү ашиглалтанд оруулж Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх юм.
Өнгөрсөн ням гарагт хэсэг залуус нэгдэж тус эмнэлгийн барилгын ажлын дараах их цэвэрлэгээ хийж гүйцэтгэжээ. Хүүхдийн төлөө хийсэн энэхүү буянт үйлсийн аяныг Монголын залуучуудын холбоо/МЗХ/-ноос санаачилж Энэрэл нигүүсэл оюун билгийн төв, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн зүүн бүс ОНӨААТҮГ, Цус сэлбэлтийн үндэсний төв, Залуу дугуйчин клубын хамт олон хамтран зохион байгуулжээ.
Ажаа Гэгээнтний хандив тусламжаар барьж байгаа цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэг ирэх пүрэв гарагт нээлтээ хийхээр зэхэж байна.Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн их цэвэрлэгээний ажилд нийтдээ 70 гаруй хүүхэд багачууд, оюутан залуус хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон байна. Ажаа гэгээнтний өөрийн болон олон шавь, сүсэгтэн олны хандиваар барьсан тус эмнэлэг нь нийт 75 ортой байх бөгөөд дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай байхаар төлөвлөжээ. Уг эмнэлгийг ийнхүү ашиглалтанд оруулж Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх юм.
Өнгөрсөн ням гарагт хэсэг залуус нэгдэж тус эмнэлгийн барилгын ажлын дараах их цэвэрлэгээ хийж гүйцэтгэжээ. Хүүхдийн төлөө хийсэн энэхүү буянт үйлсийн аяныг Монголын залуучуудын холбоо/МЗХ/-ноос санаачилж Энэрэл нигүүсэл оюун билгийн төв, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн зүүн бүс ОНӨААТҮГ, Цус сэлбэлтийн үндэсний төв, Залуу дугуйчин клубын хамт олон хамтран зохион байгуулжээ.
0 Сэтгэгдэл
























