Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
“Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийг шаардлаа
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг хорьсноор “Нүүрс хөтөлбөр” зогсонги байдалд ороход хүрсэн талаар өнөөдөр “Шинэ зуун” ТББ-аас мэдээллээ.
“Шинэ зуун” ТББ-ын тэргүүн Г.Алтантуяа, “Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хариуцаж ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан байх магадлалтай гэх үндэслэлээр АТГ энэ сарын 29-нд баривчилсан. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрч, үр дүнтэй хэрэгжсэн, “нүдээ олсон” ажил болсон хэмээн гэр хорооллын иргэд талархаж байсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 1 тонн нүүрс 80 мянга болж, 40кг-ийн шуудай нүүрс 3200 төгрөг болж хямдарсан нь гэр хорооллын иргэдийн амьдралд нөлөөлөхүйц бодит ажил болсон юм. Үүнийг дагаад хувиараа нүүрс борлуулагчид үнээ бууруулж, савлагааны хэмжээгээ ч адилхан болгож жил бүрийн өвөл “тэнгэрт хадчихдаг” нүүрсний үнэ буурч, гэр хорооллынхон халуун, дулаан өвөлжих боломж бүрдсэн. Гэвч хариуцаж ажилласан хүнийг нь барьж хорьсноор энэ ажил цаашид үргэлжлэхгүй байх вий гэж тэд санаа зовж байна. “Нүүрс хөтөлбөр” зогсвол олон хүн ажлын байргүй болох төдийгүй нүүрсний үнэ дахин өснө. Хэрэв энэхүү хөтөлбөр зогсоход хүрвэл АТГ иргэдэд 27500 төгрөгөөр нүүрс нийлүүлэхийг шаардаж байна” гэлээ.
Нүүрс хөтөлбөр хэрэгжихийг хүсэж байна
hutulbur ni ard irgeded uguujtei zuil harin heregjuulj bgaa humuus ni buruu zuil hiisen ni haramsaltai , sanhuugiin sain hjnalttai tsaashaa urgeljuulbel sain san
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг хорьсноор “Нүүрс хөтөлбөр” зогсонги байдалд ороход хүрсэн талаар өнөөдөр “Шинэ зуун” ТББ-аас мэдээллээ.“Шинэ зуун” ТББ-ын тэргүүн Г.Алтантуяа, “Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хариуцаж ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан байх магадлалтай гэх үндэслэлээр АТГ энэ сарын 29-нд баривчилсан. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрч, үр дүнтэй хэрэгжсэн, “нүдээ олсон” ажил болсон хэмээн гэр хорооллын иргэд талархаж байсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 1 тонн нүүрс 80 мянга болж, 40кг-ийн шуудай нүүрс 3200 төгрөг болж хямдарсан нь гэр хорооллын иргэдийн амьдралд нөлөөлөхүйц бодит ажил болсон юм. Үүнийг дагаад хувиараа нүүрс борлуулагчид үнээ бууруулж, савлагааны хэмжээгээ ч адилхан болгож жил бүрийн өвөл “тэнгэрт хадчихдаг” нүүрсний үнэ буурч, гэр хорооллынхон халуун, дулаан өвөлжих боломж бүрдсэн. Гэвч хариуцаж ажилласан хүнийг нь барьж хорьсноор энэ ажил цаашид үргэлжлэхгүй байх вий гэж тэд санаа зовж байна. “Нүүрс хөтөлбөр” зогсвол олон хүн ажлын байргүй болох төдийгүй нүүрсний үнэ дахин өснө. Хэрэв энэхүү хөтөлбөр зогсоход хүрвэл АТГ иргэдэд 27500 төгрөгөөр нүүрс нийлүүлэхийг шаардаж байна” гэлээ.
0 Сэтгэгдэл
2014.11.03
2014.08.27
























