Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Амралтын өдрүүдэд хүй долоон худагт унадаг дугуйн аялал, зугаалга болно
Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар их хотын иргэд, хүүхэд, залуусыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр нь 2 үе шаттай бөгөөд 1 дүгээр шат нь 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдэд дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ, 2 дугаар үе шат нь 12 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ явуулна. Уг хөтөлбөрийг Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын дугуйн холбоо, Монголын экстрес спортын холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийн эхний шат 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдийн долоо хоног бүрийн бямба, ням гарагт Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт болно.
Эдгээр өдрүүдэд дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, төрөл бүрийн унадаг дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, дугуйн дагалдах хэрэгслийн худалдаа, дугуй засварын үйлчилгээ, X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, элсний волейболийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк зэрэг цэвэр агаарт амралтын өдрүүдээ өнгөрүүлэх таатай боломжийг нийслэлчүүддээ санал болгож байгаа юм.
Амралтын өдрийн дээрх үйл ажиллагаатай холбогдуулан 08 дугаар сарын 30-ны бямба гарагаас 09 дүгээр сарын 28-ны ням гарагийг дуустал бямба, ням гарагуудад өглөө 10 цагаас 20 цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын гаднаас 2 цаг тутамд иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.”Эрүүли иргэн-Эко хөгжил” төслийн нээлтийн ажиллагаа 08 дугаар сарын 30-ны өдөр 11 цагаас Хүй долоо худагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар их хотын иргэд, хүүхэд, залуусыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр нь 2 үе шаттай бөгөөд 1 дүгээр шат нь 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдэд дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ, 2 дугаар үе шат нь 12 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ явуулна. Уг хөтөлбөрийг Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын дугуйн холбоо, Монголын экстрес спортын холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлэх юм.Хөтөлбөрийн эхний шат 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдийн долоо хоног бүрийн бямба, ням гарагт Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт болно.

0 Сэтгэгдэл