Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Энэ хичээлийн жилд 127 сурагчийн автобус 4609 хүүхдэд үйлчилнэ
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийн жилийн турш сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа. Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд 7 дүүргийн 48 сургуулийн 127 автобус 4609 сурагчдад үйлчлэхээр болжээ. Эдгээрээс 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 7 дүүргийн төрийн өмчийн 24 сургууль, төрийн бус өмчийн 8 сургуулийн 74 автобус сурагчдад үйлчилнэ. Харин бусад сургууль 9 дүгээр сарын 15-н гэхэд сурагчдын автобусны үйлчилгээг жигдрүүлэхээр төлөвлөжээ. Сурагчдын автобус нь тусгай стандарттай байдаг. Уг стандартын дагуу сурагчдын автобусуудад 08 дугаар сарын 27-ны өдөр техникийн үзлэг хийнэ. Энэ хичээлийн жилээс сурагчдын автобусны жолооч нар гэрэл цацруулагчтай, нэг загварын хантааз өмсөхөөр болсон байна. Мөн Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран автобусуудад дэлгэц байрлуулж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сурталчилгааг хийхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл