Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Төрийн одон, медалиудын загварыг өөрчилнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсан хуулийн төслүүдийн нэг нь Төрийн шагналын тухай хууль юм. Төрийн байгуулалтын хуучин тогтолцоо өөрчлөгдөөд 24 жил болсон тул нийгэм, цаг үе, сэтгэлгээний шинэчлэлтэй нийцүүлж шагналын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага үүссэн гэж хуулийн үндэслэлд дурджээ.
Нэгэнт шагналын эрэмбэ дараалал, хамрах хүрээг өөрчилж байгаа тул харагдах байдлыг ч шинэчлэх нь зөв гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан үзсэн байна. Тиймээс олон нийтийн дунд таван шагнал, дөрвөн одонгийн загварыг өөрчлөх зар түгээж, бүтээлийн уралдаан зарласан байна. Үүнд, эрхэм дээд шагнал Монгол Улсын баатар цол, эрхэм хүндэт шагнал гавьяат зүтгэлтэн цол, Эрдэнийн очир одон, хүндэт шагнал Алтан гадас, цэргийн гавьяа, эхийн алдар одон багтаж буй аж. Мөн Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Шударга журам медаль, Найрамдал медалийн загварыг өөрчлөхөөр болжээ. Дашрамд, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй тогтолцоогоор дээрхээс олон одон, медаль бий. Харин шинэ хуулиар үнэ цэн, ач холбогдлыг нэмэхийн тулд цөөлж, утга санаа давхацсан зарим шагналыг цөөлөх аж.
Чингис хаан одон нь сүүлийн үед гарч ирсэн, өнөөдрийн байдлаар дөрвөн хүнд олгоод буй шинэ шагнал учир шинэчлэх шаардлагагүй гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсан хуулийн төслүүдийн нэг нь Төрийн шагналын тухай хууль юм. Төрийн байгуулалтын хуучин тогтолцоо өөрчлөгдөөд 24 жил болсон тул нийгэм, цаг үе, сэтгэлгээний шинэчлэлтэй нийцүүлж шагналын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага үүссэн гэж хуулийн үндэслэлд дурджээ. Нэгэнт шагналын эрэмбэ дараалал, хамрах хүрээг өөрчилж байгаа тул харагдах байдлыг ч шинэчлэх нь зөв гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан үзсэн байна. Тиймээс олон нийтийн дунд таван шагнал, дөрвөн одонгийн загварыг өөрчлөх зар түгээж, бүтээлийн уралдаан зарласан байна. Үүнд, эрхэм дээд шагнал Монгол Улсын баатар цол, эрхэм хүндэт шагнал гавьяат зүтгэлтэн цол, Эрдэнийн очир одон, хүндэт шагнал Алтан гадас, цэргийн гавьяа, эхийн алдар одон багтаж буй аж. Мөн Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Шударга журам медаль, Найрамдал медалийн загварыг өөрчлөхөөр болжээ. Дашрамд, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй тогтолцоогоор дээрхээс олон одон, медаль бий. Харин шинэ хуулиар үнэ цэн, ач холбогдлыг нэмэхийн тулд цөөлж, утга санаа давхацсан зарим шагналыг цөөлөх аж.
Чингис хаан одон нь сүүлийн үед гарч ирсэн, өнөөдрийн байдлаар дөрвөн хүнд олгоод буй шинэ шагнал учир шинэчлэх шаардлагагүй гэнэ.
0 Сэтгэгдэл
























