Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Тахарын албаныхан шүүхийн дэг сахиулах, хуяглан хүргэх ажлыг Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж хэллээ
Өнөөдөр Тахарын алба Нийслэлийн хэмжээнд хуяглан хүргэх, шүүх хуралдааны дэг сахиулах, харуул хуягийн ажлыг албан ёсоор шилжүүлэн авч, хэрэгжүүлж эхлээд байна. Өмнө нь энэ ажлыг цагдаагийн байгууллага нийтлэг чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж байсан. Харин одоо энэ чиг үүргийг хэрэгжүүлэх бие даасан байгууллага бий болсон юм. Дээрх үйл ажиллагааг 10 дугаар тойргийн Тахарын албаны 150 гаруй ажилтан, алба хаагч хэрэгжүүлнэ.
Тахарын алба нь Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах, мөрдөн шалгах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Тахарын албаны тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хэрэгжиж эхэлснээс хойш есөн сарын хугацаанд хууль дагасан холбогдох дүрэм журам батлуулах, хүний нөөц бүрдүүлэх гэх мэт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Хуульд заасан чиг үүрэгтэй ажлуудын хувьд дараах ажлуудыг хийж эхлээд байна.
- 2014 оны хоёрдугаар сараас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шүүх байруудыг хамгаалалтдаа авч эхэлсэн. Одоогоор 59 шүүхийн 44 байрыг 24 цагийн турш дөрвөн ээлжээр хамгаалалтад аваад байна.
- 2014 оны тавдугаар сараас гэрч, хохирогч, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах ажлыг эхлээд наймдугаар сарын 22-ны байдлаар 17 хүнийг хамгаалалтад авчээ.
- 2014 оны долдугаар сарын 20-ны өдрөөс Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газар үйл ажиллагаагаа эхэлсэн төдийгүй өнгөрсөн долдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд шүүх, прокуророос оргон зайлсан 10 гаруй хүнийг барьж холбогдох газарт нь хүргүүлээд байна.

0 Сэтгэгдэл