Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, халагдсан хурандаа нарын хэн нь ёс зүйтэй вэ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “ЦЕГ-ын дарга үл бүтэх бодолтой байгаа учраас л түүний дор ажиллаж байгаа нөхөд Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна” хэмээн зарласнаас хойш бараг хагас жил өнгөрөв. Ингэснээрээ тэрбээр өөрийнхөө шархан дээр давс цацсан хэрэг.

Түүнээс хойш нэлээд “хорссон” нь ойлгомжтой. Үйл явдлууд ч нэлээд хөвөрч түүнийг хэн бэ гэдгийг бидэнд таниулж өгсөн. Үнэн хэрэгтээ “Ер нь Баяраа өөрөө уначихсан юм билээ” гэдэг шиг харин ч цагдаагийн байгууллагынхан хар тамхины гэмт хэрэгт холбогдогчийн ул мөрөөр хуулийн хүрээнд үүргээ биелүүлж явсаар салбарын сайдтайгаа “тааралдмагц” УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг нь хүндэтгээд “тормоз гишгэсэн” юм билээ. Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, үүргээ ёс зүйн хэм хэмжээнд гүйцэтгэснийхээ төлөө халагдсан хурандаа нарын хэн нь ёс зүйтэй байна вэ.
Энэ талаар тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батзориг "2014 оны гуравдугаар сарын 2-ны шөнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэнчлэн нэр бүхий дөрвөн охин машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдсан нь үнэн. Шалгалтын ажиллагааг зохих журмынхаа дагуу явуулсан. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч утсан харилцааг нь шалгасан. Ингээд шалгах явцад холбогдогч иргэн С-ийн утсан дээр олон тооны холболтууд гарч ирсэн. Эдгээрийн нэг нь Хуульзүйн сайдын утасны дугаар байсан. Хуульзүйн сайдаас гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Харин хууль бусаар тагнаж чагнасан асуудал байхгүй“ хэмээн мэдэгдсэн байдаг. Энэ хүрээд л Хууль зүйн сайдыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь хамт “орхисон” аж.
Яаж ч бодсон цагдаа нар хар тамхи хэрэглэсэн нэг охины хойноос хөөцөлдөөд байсан болохоос Х.Тэмүүжин сайд үзүүрт нь байгаа гэж яаж мэдэх вэ. Ёстой л “Нэг уяа тааралдсан юм.Үзүүрт нь үхэр байсныг мэдээгүй” гэдэг шиг юм болж л дээ. Тиймээс Хууль зүйн сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх түүний үгийг цагдаагийн байгууллагад алба хааж буй олон хүн дургүйцэн хүлээн авсан нь цаанаа учиртай.
Үргэлжлэлийг эндээс http://uls.mn/politic.html?id_29704

0 Сэтгэгдэл