Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Мэргэн буучид олимпын эрхийн төлөө Испанийг зорилоо
Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор манай мэргэн буучид өнөөдөр эх орноосоо мордож байна. Дөрвөн жил тутам болдог буудлагын ДАШТ энэ сарын 6-20-нд Испанийн Гренада хотод болох юм. Энэ удаагийн ДАШТ 2016 оны зуны олимпын наадмын эрх олгох учраас тамирчдын хувьд шийдвэрлэх үүрэгтэй чухал тэмцээн юм.
Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар ажиллах юм байна. Манай олимпын медальтнуудын нэг, гавьяат тамирчин О.Гүндэгмаа зургаа дахь олимпод оролцох эрхийнхээ төлөө энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөнө. 1996 оны Атлантын, 2000 оны Сиднейн, 2004 оны Афины, 2008 оны Бээжингийн олимпод тус тус оролцож байсан тэрээр ийн Рио-де-Жанейрогийн зуны олимпод оролцох эрхээ өвөртлөхөөр Испанийг зорилоо. Түүнтэй хамт эмэгтэй гар бууны төрөлд ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг нар өрсөлдөх бол эрэгтэй гар буунд ОУХМ Э.Даваахүү онч мэргэнээ сорино. Харин эмэгтэй урт бууны төрөлд ОУХМ О.Янжинлхам, Ч. Нарантуяа, Г.Нандинзаяа, Д.Лхамсүрэн Эрэгтэй урт буунд ОУХМ Н.Баяраа, Х.Бямбабаатар, Б.Бишрэл, Ж.Ганхуяг нар тус тус өрсөлдөх юм байна.
Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор манай мэргэн буучид өнөөдөр эх орноосоо мордож байна. Дөрвөн жил тутам болдог буудлагын ДАШТ энэ сарын 6-20-нд Испанийн Гренада хотод болох юм. Энэ удаагийн ДАШТ 2016 оны зуны олимпын наадмын эрх олгох учраас тамирчдын хувьд шийдвэрлэх үүрэгтэй чухал тэмцээн юм. Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар ажиллах юм байна. Манай олимпын медальтнуудын нэг, гавьяат тамирчин О.Гүндэгмаа зургаа дахь олимпод оролцох эрхийнхээ төлөө энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөнө. 1996 оны Атлантын, 2000 оны Сиднейн, 2004 оны Афины, 2008 оны Бээжингийн олимпод тус тус оролцож байсан тэрээр ийн Рио-де-Жанейрогийн зуны олимпод оролцох эрхээ өвөртлөхөөр Испанийг зорилоо. Түүнтэй хамт эмэгтэй гар бууны төрөлд ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг нар өрсөлдөх бол эрэгтэй гар буунд ОУХМ Э.Даваахүү онч мэргэнээ сорино. Харин эмэгтэй урт бууны төрөлд ОУХМ О.Янжинлхам, Ч. Нарантуяа, Г.Нандинзаяа, Д.Лхамсүрэн Эрэгтэй урт буунд ОУХМ Н.Баяраа, Х.Бямбабаатар, Б.Бишрэл, Ж.Ганхуяг нар тус тус өрсөлдөх юм байна.
0 Сэтгэгдэл
























