Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төсөл боловсруулжээ
УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр хэд хэдэн хуулийн төсөл өргөн барилаа. Энэ нь Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд юм.
Даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх мэтээр тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлт хийгээгүй байгаа. Тиймээс Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төсөл боловсруулсан аж.
Мөн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах зайлшгүй шаардлагатай байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ УИХ-ын даргад танилцуулав.
2013 оны эцсийн байдлаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 5,8 орчим мянган тэтгэвэр авагч тахир дутуугийн тэтгэвэр авч байна. Эдгээрийн зарим нь ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлдөг ч үүнтэй нь уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох зохицуулалт одоогийн мөрдөж буй хуульд байхгүй гэсэн санал гомдол ихээр гардаг аж. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ.

0 Сэтгэгдэл