Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Хоолонд хордсон 103 хүүхдийн хоёрынх нь бие хүндэвтэр байна
Нийслэлийн сурагчид хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногийг “Үдийн цай”-гүй шахам өнгөрөөсөн бол хөдөө орон нутгийн сурагчид олноороо хоолонд хордсон хэрэг гараад амжив. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд есдүгээр сарын 3-ны орой идсэн хоолондоо хорджээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр хүүхдүүд 19:00 цагт гурилтай шөл, талх идсэн гэнэ. Үүнээс хойш 10 минутаас нэг цагийн дотор 103 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрч эмнэлэгт хүргэжээ. Тус дотуур байранд нийт 130 хүүхэд байрлаж байгаагийн 126 нь тэр хоолоо идсэнээс 27-д нь ямар нэг хордлогын шинж тэмдэг илрээгүй гэнэ. Дотуур байрны эмч, ажилчид яаралтай арга хэмжээ авч, эмчилгээ эхлүүлсний дүнд 58 хүүхдийн бие сайжирч, дотуур байрандаа тусгаарлагдан эмчийн хяналтад оржээ. Өчигдөр үдэд авсан мэдээллээр эмнэлэгт 45 хүүхэд эмчлүүлж байгаагийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байна гэсэн бол орой албаныхнаас тодруулахад 20 хүүхдийнх нь бие сайжирч эмнэлгээс гарсан гэв. Хүндэвтэр хэмээн тодорхойлогдсон хоёр хүүхдэд
хэл татганах, хоолой боох, дотор муухайрах, толгой, хэвлий, үе мөчөөр өвдөх, хааяа таталт өгөх шинж тэмдэг илэрч байгаа аж.
Хордлого илэрсэн даруйд аймгийн Онцгой комисс хуралдан шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа гэнэ. Хүүхдүүдийн идсэн хоол болон хоолонд хэрэглэсэн ногоон цай, талх, дрож, давс, мах, ундны ус, хүнсний ногоо зэргээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн лабораторт шинжилгээнд өгчээ. Мөн дотуур байрны гал тогооны хэрэгсэл, аяга таваг, тоног төхөөрөмж, орчноос 33 арчдас авч лабораторын шинжилгээнд өгчээ. Энэ талаар аймгийн боловсролын хэлтэс болон бусад албаныхнаас тодруулах гэсэн боловч олон хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудал тул шинжилгээний хариу гараагүй байхад ямар нэг таамаг, тайлбар өгөхгүй гэлээ.
Харин нийслэл хотод “Үдийн цай” хэл ам дагуулах болоод буй. Сургуулиудын цайны газар нь тухай сургуулийн захирлын бизнес болсон, хүүхэд хордсон ч хариуцлага тооцох арга байхгүй гэхчлэн олон шалтгаанаар хуучин цайны газруудын гэрээг цуцалж тендерээр шинэ түрээслэгч сонгоод байгаа юм.
Тэгвэл Засаг даргын захирамж хэр нийцтэй байгааг зарим сургуулийн сурагч, багш, захирлаас тодруулахад тийм ч таатай зүйл хэлэхгүй байгаа юм. Наад зах нь сандал ширээтэй зууралддаг дарга нарын өвчин халдаж, хуучин түрээслэгчид цайны газрынхаа түлхүүрийг авч зугтсанаас үдийн цайгаа ууж чадаагүй сурагчид ч байгаа аж. Мөн сүрхий тендерээр шалгарч гарч ирсэн гэх шинэ түрээслэгч нь дадлага туршлагагүйгээс сурагчдын цайг оройтуулах, 10 минутанд уулгадаг цайг өгөхийн тулд хичээлийн цагаас бүтэн цаг хороох гэхчлэн олон ч гомдол дагуулах болжээ.
Туршлага муутай, яах учраа олохгүй байгаа шинэхэн түрээслэгчид одоо ингэж холиож байгаа юм чинь тун удахгүй хүүхдүүдийг хордуулахгүй гэх баталгаа алга гэх хүн ч байгаа юм.
Нийслэлийн сурагчид хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногийг “Үдийн цай”-гүй шахам өнгөрөөсөн бол хөдөө орон нутгийн сурагчид олноороо хоолонд хордсон хэрэг гараад амжив. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд есдүгээр сарын 3-ны орой идсэн хоолондоо хорджээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр хүүхдүүд 19:00 цагт гурилтай шөл, талх идсэн гэнэ. Үүнээс хойш 10 минутаас нэг цагийн дотор 103 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрч эмнэлэгт хүргэжээ. Тус дотуур байранд нийт 130 хүүхэд байрлаж байгаагийн 126 нь тэр хоолоо идсэнээс 27-д нь ямар нэг хордлогын шинж тэмдэг илрээгүй гэнэ. Дотуур байрны эмч, ажилчид яаралтай арга хэмжээ авч, эмчилгээ эхлүүлсний дүнд 58 хүүхдийн бие сайжирч, дотуур байрандаа тусгаарлагдан эмчийн хяналтад оржээ. Өчигдөр үдэд авсан мэдээллээр эмнэлэгт 45 хүүхэд эмчлүүлж байгаагийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байна гэсэн бол орой албаныхнаас тодруулахад 20 хүүхдийнх нь бие сайжирч эмнэлгээс гарсан гэв. Хүндэвтэр хэмээн тодорхойлогдсон хоёр хүүхдэд хэл татганах, хоолой боох, дотор муухайрах, толгой, хэвлий, үе мөчөөр өвдөх, хааяа таталт өгөх шинж тэмдэг илэрч байгаа аж.

0 Сэтгэгдэл