Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
М.Энхболд ”Майдар эко хот” төлөвлөлтийн багийнхантай уулзав
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд "Майдар эко хот" төлөвлөлтийн багийн удирдагч, ерөнхий архитектор Штефан Шмиц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төслийн менежментийн багийнхан энэхүү шинэ хотын төлөвлөлтийн ажлын явцын талаар танилцуулсан юм. Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот"-ыг 110 гаруй мянган га талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөжээ. Уг хотын дэд бүтэц болон ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитекторууд гүйцэтгэж байгаа юм. Тэд арваннэгдүгээр сард төлөвлөлтөө Монголын талд хүлээлгэн өгөхөөр болжээ.

Тэд хотыг төлөвлөсний дагуу хөгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт, оролцоо чухал байгааг онцлов. Ялангуяа Майдар эко хотыг жишиг төсөл болгож, Германы талаас техник технологи, боловсон хүчний хувьд туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Мөн яваандаа зарим улс орон шиг төр захиргааны байгууллагуудаа энэ хот руу шилжүүлж Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах боломжтойг ч хэлж байлаа.
МАН-ын дарга М.Энхболд Төв аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсоны хувьд эко хот байгуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд "Шинэ хот байгуулахаасаа өмнө төлөвлөлтийг сайн хийх нь маш чухал. 1986 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг 680 мянган хүн амтай байхаар тооцож төлөвлөсөн. Гэтэл одоо нийслэлийн хүн ам 1.2 сая орчим болсон. Миний хувьд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа хотын дөрөв дэх ерөнхий төлөвлөгөөг удирдан ажиллаж байсан. Аялал жуулчлал, бизнесийг хөгжүүлэх олон салбар бий болговол хот илүү хөгжих боломжтой. Майдар эко хотыг Америкийн Нью-Йорк, Японы Саппоро шиг төлөвлөлттэй хот болоосой гэж хүсч байна" гээд УИХ-ын зүгээс дэмжлэг шаардлагатай бол санаачилгатай ажиллах болно гэж байр сууриа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл