Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Ээж охин хоёрыг уснаас аварсан 10 настай хүү
ОХУ-ын Амурын Благовещенскийн районд усанд живж байсан ээж, 2 настай охин хоёрыг аварсан 10 настай жаал хүүг “Эр зоригийн төлөө” медалиар шагнасан байна.

“Бид гэр бүлээрээ усан сангийн эрэг дээр амарч байлаа. Бидний ойролцоо нэгэн эмэгтэй баяцхан охиныхоо хамт хийлдэг гудсан дээр суугаад хөвж, эргээс жаахан холдож байхыг би харсан. Тэгтэл гудас нь хөмөрч ээж охин хоёр усанд унасан. Гудас нь ч тэр хөвөөд тэр хоёроос холдсон. Эмэгтэй гараараа самарч тусламж дуудан хашгирахаар нь би тийшээ сэлж очин охиныг нь авч эрэг рүү гаргаж хүмүүст өгөөд бараг л сэлж чаддаггүй бололтой эмэгтэй рүү эргэж очин эрэг рүү гарахад нь тусалсан” гэж 10 настай Вадим Диких ярьсан байна.

Энэ бүхнийгээ хэн хүний хийх ёстой зүйлийг л хийсэн мэт ярьж байгаа 10 настай эрэлхэг хүүгийн шагналыг Оросын аврагчдын холбооны гүйцэтгэл захирал, ОХУ-ын гавьяат аврагч Сергей Щетинин гардуулж жаал хүүд зөөврийн компьютер, гал сөнөөгч машины загвар дурсгажээ.

0 Сэтгэгдэл