Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
“Шүүх ба олон нийт” шилдэг бүтээлийн уралдааны болзол
1.Зорилго
"Шүүхийн тухай багц хууль" хэрэгжиж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд шүүхийн шинэчлэлийн хүрээнд өрнөж буй өөрчлөлт шинэтгэлийн үйл явц, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй, хүртээмжтэй хүргэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүх ба олон нийт” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна.
2. Хамрах хүрээ
Хэвлэл мэдээллийн бүх байгууллагууд уралдаанд оролцох эрхтэй. Нэг байгууллагаас оролцох сэтгүүлч болон нэг сэтгүүлчээс ирүүлэх бүтээлийн тоонд хязгаар тавихгүй. Түүнчлэн оролцогчдыг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчдээр хязгаарлахгүй.
3. Сэдэв:
1.Шүүхийн шинэтгэл
2.Шүүхийн захиргааны төлөвшил
3.Шүүх ба иргэдийн оролцоо
4. Шүүхийн төсөв
5. Шүүгчийн сонгон шалгаруулалт
6. Шүүгчийн хариуцлага ба ёс зүй
7.Шүүхийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ
4. Бүтээлийн хэлбэр
Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд бодит үнэн зөв хүргэж, шүүх, шүүхийн захиргааны байгууллагын өөрчлөлт шинэчлэлтийн талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага, сурвалжлага, сэдэвчилсэн зохиомж, богино хэмжээний шторк гэх зэрэг бүтээл ирүүлж болно.
5. Шалгуур
Сэтгүүл зүйн мэргэжлийн шалгуур:Мэргэжлийн өндөр түвшний шаардлага хангасан, баримтад тулгуурласан, судалгаа сайтай, сэтгүүл зүйн тэнцвэрт мэдээллийн зарчмыг чанд баримталсан бүтээл байх
Сэтгүүл зүйн төрөл зүйл:Асуудал дэвшүүлсэн аналитик тойм,нийтлэл, нэвтрүүлэг
Нийтлэл, нэвтрүүлэг нь аль нэгэн нам, бүлэглэлийн эрх ашгийг хэт баримтлах, хувь хүний нэр төрд халдах зэрэг гажуудлаас ангид байж, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг чанд баримталсан байх.
Уралдаанд оролцох бүтээл заасан хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан байх.
6. Шалгаруулах журам
Бүтээлийг дараах үзүүлэлтээр үнэлэн дүгнэнэ.
• Агуулгын хувьд өгөгдсөн сэдэв, чиглэлийг тусгасан байдал
• Асуудал дэвшүүлсэн, үр дүнтэй байдал
• Хүртээмжийн хүрээ өргөн байх
• Зохиомжийн шинэлэг тал
• Үзэгч,уншигчдын таашаалд нийцсэн байдал
Шалгаруулах комисст ШЕЗ-ийн гишүүд, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хууль, эрхзүйн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч оролцсон бүрэлдэхүүн байна.
7. Хугацаа
Материал хүлээн авах: 2014 оны 04-р сарын 15-наас 2014 оны 12-р сарын 01-ны хооронд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтийн хүртээл болсон бүтээлийг шалгаруулалтад оруулна. Уралдааны материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд биеэр болонzolboo@judcouncil.mnцахим хаягаар хүлээн авна.
Шалгаруулалт: 2014 оны 12-р сарын 20-ны дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан комисс шалгаруулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд зарлана.
8. Шагналын хэмжээ
Хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл ТВ бүтээл
/ Сонин, сэтгүүл/ /ТВ/
I байр нэг 1.000.000 төг I байр нэг 1.200.000 төг
II байр нэг 700.000 төг II байр нэг 800.000 төг
IIIбайр нэг 500.000 төг III байр нэг 500.000 төг
Цахим сайтын нийтлэл Радио нэвтрүүлэг
I байр нэг 1.000.000 төг I байр нэг 1.000.000 төг
II байр нэг 700.000 төг II байр нэг 500.000 төг
III байр нэг 500.000 төг III байр нэг 300.000 төг
Сонирхсон сэтгүүлчид дээрх шалгуурыг хангасан бүтээлээ 2014 оны 12 дүгээр сарын 01-ний дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 206 тоот өрөөнд ирүүлнэ.
Телевизийн бүтээлийг DVD эсвэл бусад зөөврийн хэрэгслээр бэлтгэсэн байна.
Сонины бүтээлийг хэвлэлд гарсан эх хувиар болон файлаар авчирна.
Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болж, Зохиогчийн эрхийн хуулийн дагуу оюуны өмчийн бүтээл болон хамгаалагдана.
Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, албан байгууллагын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл