Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Нийслэлийн цагдаагийн газрын даргыг сонгон шалгаруулна
Хууль зүйн яам болон НЗДТГ хамтран Улаанбаатар хотын цагдаагийн газар (УБХЦГ)-ын даргын албан тушаалд томилох ажилтны сонгон шалгаруулалт зарлав.
Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Цагдаагийн газрыг УБХЦГ болгон өөрчлөн зохион байгуулах тогтоол гаргасан. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар УБХЦГ-ын бүтцийг тогтоох ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсгээс болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн хамтран тус газрын даргын албан тушаалд томилох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж, алба хаагчдыг энэ сарын 29-нд 09-17 цагийн хооронд НЗДТГ-т бүртгэх болжээ. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй алба хаагчид доорх шаардлагыг хангасан байх ёстой аж.

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
1. Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2. Боловсролын диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь;
3. Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
4. Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/;
5. мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ диплом, хуулбар 1 хувь;
6. Ажил байдлын тодорхойлолт;
7. Цээж зураг 4х6-ийн хэмжээтэй 3 хувь;
8. Нэр дэвшигчийн тухайн албан тушаалд томилогдон ажиллах тохиолдолд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг дугтуйнд битүүмжлэн ирүүлнэ.

0 Сэтгэгдэл