Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Ямар эхнэр нөхрөөсөө амархан салдаг вэ

Америкийн гэр бүл судлаач, сэтгэлзүйчид 1950-2009 оны хугацаанд АНУ-д гэр бүл салсан статистик дүнд судалгаа хийж үзээд боловсролтой эмэгтэйчүүд гэр бүлээ амархан салгадаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ зууны эхээр ийм үзүүлэлт харьцангуй өссөн байна.
Өнгөрсөн зууны 1950-иад онд АНУ-д нөхөр нь ажил хийж, эхнэр нь гэртээ хүүхдүүдээ хардаг гэр бүл зонхилж байж. Тухайн цагт боловсрол өндөртэй эмэгтэйчүүд нөхрөөсөө салах явдал гардаг байсан болохоор эрчүүд гэр доторхи нэгдүгээрх байр сууриа алдахгүйн тулд ийм сонголт голлодог байсан байна.
Гэтэл 1960-70-аад онд эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийхөн бүсгүйчүүдийн эрхийн төлөө тэмцэж эхлэн гэр бүл дэх боловсролтой эмэгтэйчүүдийн тоо өсч ирсэн гэнэ. Тэр үеэс л боловсролтой эмэгтэйчүүдийн 34 хувь нь нөхрөөсөө салдаг байжээ.
1980-аад оны дундуур америкт эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэй дээд боловсрол эзэмших боллоо. Ийм байдал одоо ч үргэлжилсээр байгаа. 2005-2009 оны статистикаас үзэхэд гэр бүлийн 60 хувьд нь эмэгтэйчүүд илүү боловсролтой болсон байна.
Гэтэл ийм гэр бүлд салж сарних явдал нь дундаж үзүүлэлтээс нэг их өөрчлөгдөхгүй байгаа юм. Тэгэхээр судлаачид 1990-ээд оны дунд үеэс боловсролтой эмэгтэйчүүд гэр бүл салах өргөлөө түрүүлж өгдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

0 Сэтгэгдэл