Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орлоо
Аймгийн Засаг даргын захирамжаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс байгуулагдсан. 9 сар гарч хэдийнэ намрын сэрүүн орж байгаа нь ирэх өвлийн бэлтгэлээ хангахыг сануулж байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс анхны хуралдаанаа зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан энэхүү комиссын бүрэлдэхүүнд холбогдох агентлаг, хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд болон бүх сумдын Засаг дарга нар ажиллаж байгаа юм. Тэд өнөөдрийн хуралдаанаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна.
Аймгийн хэмжээнд оны эхний төллөвөл зохих 660,8 мянган хээлтэгчийн 65,4 хувь нь буюу 435,5 мянган хээлтэгч төллөж, гарсан төлийн бойжилт 98,6 хувьтай байна. Баруун сумдад намаржилт хэвийн сайхан байгаа бол зүүн сумдад хур бороо багатай байсан учраас гандуу байна. Тиймээс ойролцоох аймаг, сумдад өвөлжүүлэх тул аймаг орон нутгаас анхаарч ажиллана гэж байна.
Харин төв суурин газрын өвөлжитийн бэлтгэл ажлын хувьд Дулаан хангамжийн газар болон Даланзадгадын ДЦС-ын үйл ажиллагааны мэдээллийг сонсож тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцсон байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс өнөөдрийн хуралдаанаар үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж төвөвлөгөөгөө баталсан байна. Төв суурин газарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс нийт 46 ажил төлөвлөж байгаа бол хөдөө сумдад хийгдэх 24 ажил төлөвлөгдсөн байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс байгуулагдсан. 9 сар гарч хэдийнэ намрын сэрүүн орж байгаа нь ирэх өвлийн бэлтгэлээ хангахыг сануулж байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс анхны хуралдаанаа зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан энэхүү комиссын бүрэлдэхүүнд холбогдох агентлаг, хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд болон бүх сумдын Засаг дарга нар ажиллаж байгаа юм. Тэд өнөөдрийн хуралдаанаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна.

0 Сэтгэгдэл