Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Залуу малчин ховорджээ
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ сарын эхээр Хөвсгөл аймагт ажиллажээ. Тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Баянзүрх, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Цэцэрлэг, Жаргалант, Галт сумын арав гаруй багийн иргэдтэй уулзаж УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, малчдад тулгамдаж буй асуудлаар ярилцсан байна. Хөвсгөл аймгийн иргэд эдийн засгийн байдал, тэр дундаа валютын ханш, гадаад өрийн талаар ихээхэн сонирхож асуусан гэнэ. Мөн ноос ноолуурын урамшуулал, хоршоололтой холбоотой асуудлаар шүүмжилж хэт их чирэгдэлтэй байгааг хэлжээ. Урамшуулал авахад заавал хоршоололд нэгдсэн байх шаардлагатай, хэт их бичиг баримт бүрдүүлдэг нь чирэгдэл болдгийг арилгахыг малчид сануулсан аж.
Малчин хүн бүр залуу малчин ховордсон нь бидний өмнө тулгарсан бас нэг хүндрэл бэрхшээл хэмээн учирлажээ. Сүүлийн жилүүдэд залуучууд төв суурин газар бараадаж, өндөр цалинтай уул уурхай руу хошуурч байна. Хөдөө нутагт залуус цөөрч 40-өөс дээш насныхан малаа даган үлдэж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үүнийг сонсоод ирээдүй хойч үе маань мал маллахаас татгалзаж бэлчээрийн мал аж ахуй эзэнгүйдвэл манай улс шавхагдашгүй их баялаг болсон таван эрдэнээсээ салж хамгийн эмгэнэлт байдалд орно. Монгол Улсыг мал аж ахуй, газар тариалангүйгээр төсөөлөхийн аргагүй. Газар тариалан эрхэлж, мал аж ахуйгаа өсгөж үржүүлэх хүсэлтэй малчид ирээдүй хойчоос маань төрөхгүй бол бидний баялаг үгүй болно. Тиймээс залуучуудыг хөдөө нутагт уях орчин бий болгох хэрэгтэй. Залуу малчдад зориулсан зээл олгох талаар цаашид анхаарна гэв.
Хөвсгөл аймгийн Жаргалант суманд барьж байгуулсан 150 хүүхдийн хичээлийн дотуур байрны барилгын ажил дуусч, нээх арга хэмжээнд Ц.Даваасүрэн гишүүн оролцож үг хэлэв. Тэрээр “Цаашид хамгийн их анхаарах чиглэл бол хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэгийн асуудал” гэсэн юм. Хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн нь өнөөдөр бүтээлч ажил болж дууссанд баяртай байгаагаа илэрхийлж сурагчид онц дүнгээр эрдмийн их өргөөгөө мялааж, сурлагын их амжилтаар хариу барихыг хүсэв. 1460 ам метр талбайтай энэхүү дотуур байрны барилгын ажил өнгөрсөн 2013 оны тавдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн. Сурагчдад сайн сурах, тохьтой амьдрах нөхцөл бүрдүүлэх үүднээс давхар бүрийг камержуулж, интернет орчин бүрдүүлж өгсөн гэнэ.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ сарын эхээр Хөвсгөл аймагт ажиллажээ. Тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Баянзүрх, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Цэцэрлэг, Жаргалант, Галт сумын арав гаруй багийн иргэдтэй уулзаж УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, малчдад тулгамдаж буй асуудлаар ярилцсан байна. Хөвсгөл аймгийн иргэд эдийн засгийн байдал, тэр дундаа валютын ханш, гадаад өрийн талаар ихээхэн сонирхож асуусан гэнэ. Мөн ноос ноолуурын урамшуулал, хоршоололтой холбоотой асуудлаар шүүмжилж хэт их чирэгдэлтэй байгааг хэлжээ. Урамшуулал авахад заавал хоршоололд нэгдсэн байх шаардлагатай, хэт их бичиг баримт бүрдүүлдэг нь чирэгдэл болдгийг арилгахыг малчид сануулсан аж.Малчин хүн бүр залуу малчин ховордсон нь бидний өмнө тулгарсан бас нэг хүндрэл бэрхшээл хэмээн учирлажээ. Сүүлийн жилүүдэд залуучууд төв суурин газар бараадаж, өндөр цалинтай уул уурхай руу хошуурч байна. Хөдөө нутагт залуус цөөрч 40-өөс дээш насныхан малаа даган үлдэж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үүнийг сонсоод ирээдүй хойч үе маань мал маллахаас татгалзаж бэлчээрийн мал аж ахуй эзэнгүйдвэл манай улс шавхагдашгүй их баялаг болсон таван эрдэнээсээ салж хамгийн эмгэнэлт байдалд орно. Монгол Улсыг мал аж ахуй, газар тариалангүйгээр төсөөлөхийн аргагүй. Газар тариалан эрхэлж, мал аж ахуйгаа өсгөж үржүүлэх хүсэлтэй малчид ирээдүй хойчоос маань төрөхгүй бол бидний баялаг үгүй болно. Тиймээс залуучуудыг хөдөө нутагт уях орчин бий болгох хэрэгтэй. Залуу малчдад зориулсан зээл олгох талаар цаашид анхаарна гэв.
Хөвсгөл аймгийн Жаргалант суманд барьж байгуулсан 150 хүүхдийн хичээлийн дотуур байрны барилгын ажил дуусч, нээх арга хэмжээнд Ц.Даваасүрэн гишүүн оролцож үг хэлэв. Тэрээр “Цаашид хамгийн их анхаарах чиглэл бол хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэгийн асуудал” гэсэн юм. Хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн нь өнөөдөр бүтээлч ажил болж дууссанд баяртай байгаагаа илэрхийлж сурагчид онц дүнгээр эрдмийн их өргөөгөө мялааж, сурлагын их амжилтаар хариу барихыг хүсэв. 1460 ам метр талбайтай энэхүү дотуур байрны барилгын ажил өнгөрсөн 2013 оны тавдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн. Сурагчдад сайн сурах, тохьтой амьдрах нөхцөл бүрдүүлэх үүднээс давхар бүрийг камержуулж, интернет орчин бүрдүүлж өгсөн гэнэ.
0 Сэтгэгдэл
























