Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
”Оюу толгой”-н татварын асуудлыг шийдсэнээр хувьцааны ханш өсчээ
“Turquoise Hill Resources” компаниас Татварын Ерөнхий газарт “Оюу Толгой” компанид Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг албан ёсоор хүргүүлжээ.
Дээрх шийдвэртэй танилцсаны дараа “Оюу толгой” ХХК-иас албан ёсоор мэдээлэл өгөх юм байна. Татварын Ерөнхий газраас 130 сая ам.долларын татварын акт тавьснаас 30 сая ам.доллар болгон бууруулсан тухай албаныхан мэдээлсэн. Харин Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэлэхдээ, “Оюу Толгой” компани Монгол Улс, БНХАУ-ын талд татварын бичиг баримт бүрдүүлдгээс асуудал үүссэн” гэв.
Татварын акттай холбоотой асуудал шийдэгдснээр “Оюу Толгойн” далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдэхэд нааштай нөлөө үзүүлнэ хэмээн салбарынхан онцолж байна. Хөрөнгө оруулагчийн талаас татварын асуудлыг шийдсэний дараа далд уурхайн шинэчилсэн ТЭЗҮ-ийг Эрдэс Баялгийн Зөвлөлд хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн.
Дашрамд дурдахад татварын асуудлыг шийдсэн хэмээх мэдээлэл тархснаар Нью-Йоркийн бирж дэх хувьцааны ханш 7.65 хувиар өсч 3.8 ам.долларт хүрчээ.
“Turquoise Hill Resources” компаниас Татварын Ерөнхий газарт “Оюу Толгой” компанид Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг албан ёсоор хүргүүлжээ.Дээрх шийдвэртэй танилцсаны дараа “Оюу толгой” ХХК-иас албан ёсоор мэдээлэл өгөх юм байна. Татварын Ерөнхий газраас 130 сая ам.долларын татварын акт тавьснаас 30 сая ам.доллар болгон бууруулсан тухай албаныхан мэдээлсэн. Харин Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэлэхдээ, “Оюу Толгой” компани Монгол Улс, БНХАУ-ын талд татварын бичиг баримт бүрдүүлдгээс асуудал үүссэн” гэв.

0 Сэтгэгдэл