Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Витамин Д хорт хавдраас ч сэргийлнэ
Өнөө үед нярай хүүхдэд заавал өгөх ёстой витамин гэж эмч нарын зөвлөж байгаа Д аминдэмийг насанд хүрэгсэд ч зохих хэмжээгээр авч байх ёстой ажээ. Учир нь, витамин Д нь биед хавдар үүсэхээс мөн үүссэн хавдрын эсийг устгахаар тэмцдэг маш хэрэгтэй аминдэм гэдэг нь 1000 гаруй судалгаагаар батлагдсан байдаг. Тухайлбал, нарлаг газар амьдардаг хүмүүсийн дунд хорт хавдраар нас барах тохиолдол цөөн байдаг бол витамин Д дутагдсан эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал тав дахин өндөр байдаг гэсэн судалгаа бий. Витамин Д-г насны ангиллаар тодорхой тун хэмжээтэйгээр хэрэглэж байх ёстой. 1-50 насныхан өдөртөө 0,005 мг, 51-70 насныхан 0,01 мг, харин 70-аас дээш насныхан бол 0,015 мг –аар ууж байх ёстой ажээ. Тунг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой учраас энэ витаминыг хэрхэн хэрэглэх талаар эмчид үзүүлж зөвлөгөө авсан нь дээр. Гэхдээ хэрэв та заавал витамин уухгүйгээр энгийн аргаар биедээ Д витамин авъя гэвэл зуны цагт өдөр тутам 15 минут гадаа байж нарлах хэрэгтэй. Харин хавар, намар бол 20 минут байхад болно. Ингэж гадаалахдаа аль болох гар, мөр, нуруугаа ил гаргаад нарнаас хамгаалах тос түрхэх хэрэггүй. Үдээс өмнө 11-ээс үдийн хоёр цагийн хооронд гадаа нарлавал витамин Д илүү авч чадна. Ингэж нарнаас биедээ шингээсэн аминдэмээ бүрэн үйлчлүүлэхийн тулд наранд ээсэн хэсгээ савангаар угаах хэрэггүй. Хэрэв ажил амьдралын шаардлагаар гадаа нарлаж суух боломжгүй бол витамин хэлбэрээр нь уух хэрэгтэй болох нь.
Гадаадаас оруулж ирж буй витаминуудын уух тунг ихэвчлэн олон улсын IU гэсэн хэмжигдэхүүнээр тогтоож, хайрцаг сав дээр нь бичсэн байдаг. Витамин Д-гийн тухайд 0,005 мг гэдэг нь 200 IU, 0,01 мг нь 400 IU, харин 0,015 мг нь 600 IU юм.
Өнөө үед нярай хүүхдэд заавал өгөх ёстой витамин гэж эмч нарын зөвлөж байгаа Д аминдэмийг насанд хүрэгсэд ч зохих хэмжээгээр авч байх ёстой ажээ. Учир нь, витамин Д нь биед хавдар үүсэхээс мөн үүссэн хавдрын эсийг устгахаар тэмцдэг маш хэрэгтэй аминдэм гэдэг нь 1000 гаруй судалгаагаар батлагдсан байдаг. Тухайлбал, нарлаг газар амьдардаг хүмүүсийн дунд хорт хавдраар нас барах тохиолдол цөөн байдаг бол витамин Д дутагдсан эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал тав дахин өндөр байдаг гэсэн судалгаа бий. Витамин Д-г насны ангиллаар тодорхой тун хэмжээтэйгээр хэрэглэж байх ёстой. 1-50 насныхан өдөртөө 0,005 мг, 51-70 насныхан 0,01 мг, харин 70-аас дээш насныхан бол 0,015 мг –аар ууж байх ёстой ажээ. Тунг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой учраас энэ витаминыг хэрхэн хэрэглэх талаар эмчид үзүүлж зөвлөгөө авсан нь дээр. Гэхдээ хэрэв та заавал витамин уухгүйгээр энгийн аргаар биедээ Д витамин авъя гэвэл зуны цагт өдөр тутам 15 минут гадаа байж нарлах хэрэгтэй. Харин хавар, намар бол 20 минут байхад болно. Ингэж гадаалахдаа аль болох гар, мөр, нуруугаа ил гаргаад нарнаас хамгаалах тос түрхэх хэрэггүй. Үдээс өмнө 11-ээс үдийн хоёр цагийн хооронд гадаа нарлавал витамин Д илүү авч чадна. Ингэж нарнаас биедээ шингээсэн аминдэмээ бүрэн үйлчлүүлэхийн тулд наранд ээсэн хэсгээ савангаар угаах хэрэггүй. Хэрэв ажил амьдралын шаардлагаар гадаа нарлаж суух боломжгүй бол витамин хэлбэрээр нь уух хэрэгтэй болох нь. Гадаадаас оруулж ирж буй витаминуудын уух тунг ихэвчлэн олон улсын IU гэсэн хэмжигдэхүүнээр тогтоож, хайрцаг сав дээр нь бичсэн байдаг. Витамин Д-гийн тухайд 0,005 мг гэдэг нь 200 IU, 0,01 мг нь 400 IU, харин 0,015 мг нь 600 IU юм.
0 Сэтгэгдэл
























