Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Шөнө ажиллах эрүүл мэндэд муу
Эмнэлэг, цагдаагийн газар, онгоцны нисгэгч, үйлчлэгч, 24 цагийн дэлгүүрийн худалдагч гээд шөнийн цагаар ажиллах хэрэгтэй болдог олон ч ажил мэргэжил бий. Ийм ажилтай хүмүүс өдрийн э дэглэмдээ дасан зохицоод, шөнө ажиллах нь тийм ч хэцүү биш гэж хэлэх нь түгээмэл. Гэвч тэдний эрүүл мэнд зүгээр гэж үү. Хэдийгээр энэ хүмүүс сэтгэлзүйгээрээ ажлын дэглэмдээ дасан зохицож чаддаг боловч бие нь санаан зоргоор байгалийн хуулийн эсрэг ажиллаж чаддаггүй байна. АНУ, Канадад шөнийн ээлжинд гардаг 3000 цагдааг хамруулсан хийхэд тэдний 40 хувь нь нойрны хэвийн дэглэм алдагдах өвчтэй болсон байжээ.
Шөнө ажиллах нь зөвхөн нойрны тухай асуудал биш юм. Шөнө ажиллаж, өдөр нь унтаж амардагаас болоод наад зах нь зөв хооллож, дасгал сургууль хийж чадахгүйд хүрдэг. Шөнийн цагт хөнгөн салат байсан ч шингэхэд бэрх. Дээр нь шөнийн ээлжийн ажилтнууд ихэвчлэн өөрийгөө сэргээх гэж элдэв амттан, түргэн хоол идэх нь түгээмэл байдаг. Энэ мэт шалтгаанаас үүдээд ганцхан шөнө ажиллах ч цусны даралт ихсэх хангалттай шалтгаан болдог ажээ. Тэгвэл гурван өдөр шөнийн ээлжинд ажилласнаар генийн зургаан хувь нь өөрчлөгдөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Энэ мэтчилэн унтах ёстой цагаар сэрүүн байж, сэрүүн байх ёстой үедээ унтах нь эрүүл мэндэд далдуур хүчтэй нөлөөлж байдаг аж. Тиймээс хэрэв гарцаагүй шөнийн ээлжинд ажилладаггүй л бол өдрийн ажлаа шөнө болохоос урьтаж дуусгаад, эртхэн амарч байхыг зөвлөе.
Эмнэлэг, цагдаагийн газар, онгоцны нисгэгч, үйлчлэгч, 24 цагийн дэлгүүрийн худалдагч гээд шөнийн цагаар ажиллах хэрэгтэй болдог олон ч ажил мэргэжил бий. Ийм ажилтай хүмүүс өдрийн э дэглэмдээ дасан зохицоод, шөнө ажиллах нь тийм ч хэцүү биш гэж хэлэх нь түгээмэл. Гэвч тэдний эрүүл мэнд зүгээр гэж үү. Хэдийгээр энэ хүмүүс сэтгэлзүйгээрээ ажлын дэглэмдээ дасан зохицож чаддаг боловч бие нь санаан зоргоор байгалийн хуулийн эсрэг ажиллаж чаддаггүй байна. АНУ, Канадад шөнийн ээлжинд гардаг 3000 цагдааг хамруулсан хийхэд тэдний 40 хувь нь нойрны хэвийн дэглэм алдагдах өвчтэй болсон байжээ. Шөнө ажиллах нь зөвхөн нойрны тухай асуудал биш юм. Шөнө ажиллаж, өдөр нь унтаж амардагаас болоод наад зах нь зөв хооллож, дасгал сургууль хийж чадахгүйд хүрдэг. Шөнийн цагт хөнгөн салат байсан ч шингэхэд бэрх. Дээр нь шөнийн ээлжийн ажилтнууд ихэвчлэн өөрийгөө сэргээх гэж элдэв амттан, түргэн хоол идэх нь түгээмэл байдаг. Энэ мэт шалтгаанаас үүдээд ганцхан шөнө ажиллах ч цусны даралт ихсэх хангалттай шалтгаан болдог ажээ. Тэгвэл гурван өдөр шөнийн ээлжинд ажилласнаар генийн зургаан хувь нь өөрчлөгдөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Энэ мэтчилэн унтах ёстой цагаар сэрүүн байж, сэрүүн байх ёстой үедээ унтах нь эрүүл мэндэд далдуур хүчтэй нөлөөлж байдаг аж. Тиймээс хэрэв гарцаагүй шөнийн ээлжинд ажилладаггүй л бол өдрийн ажлаа шөнө болохоос урьтаж дуусгаад, эртхэн амарч байхыг зөвлөе.
0 Сэтгэгдэл
























