Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Гурван түмэн адууны баяр хийнэ
Хэнтий аймгийн Батноров сумынхан "Их хааны адууны өлгий нутаг" гэдгээрээ бахархдаг. Тус сум аймагтаа байтугай улсдаа адуугаараа тэргүүлдэг бөгөөд 1997 онд "Түмэн адууны баяр" хийж байсан бол 2016 онд "Гурван түмэн адууны баяр" хийхээр болжээ.

Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал:- Өнгөрсөн жил манай сум 20,000 адуутай болсон. 2016 онд 30,000 адуутай болох боломж, нөөц байгаа. Тиймээс "Гурван түмэн адууны баяр" хийе гэж малчид, адуучдаа уриалахад их дуртай хүлээн авлаа. Мөн энэ жил Хүй долоон худагт хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын ивээлд болсон "Адуучин 2014" шилдэг адуучдын тэмцээнд манай сумын адуучин А.Алтаншагай хоёрдугаар байр эзэлсэн. 21 аймгийн шилдэг адуучдаас ийм өндөр амжилт гаргасан нь сумынхаа адуучид, малчдын урмыг ч сэргээлээ" гэж ярив.
Ер нь эднийхэн "Адуучин" тэмцээнд оролцох адуучдаа шалгаруулах, айраг ундаагаа өрсөлдүүлэх тэмцээнийг Хөхүүрийн талд хийдэг болжээ. Энэхүү Хөхүүрийн тал нь Эзэн хаан Чингис хүлэг Боорчитой анд бололцсон түүхт газар аж. Бас Батноровынхон монголдоо алдартай "Батноров хийцийн эмээл"-ээрээ ч танигдсан сум билээ. Тиймээс "Гурван түмэн адууны баяр"-аар нутгийн алдарт уран дархан Тожил дархны хийцийн эмээлээр цамхаг босгохоор болсон байна. Нутаг орноо алдаршуулах өгөөжтэй энэ ажил хөдөөгийнхний дэмжлэг, талархлыг хүлээж байна.

0 Сэтгэгдэл