Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Баян Айрагийн алтны уурхай энэ оны сүүлчээр нээгдэх нь
Монголын хамгийн томд тооцогдох алтны үндсэн ордын нэг бол Баян айраг хэмээн металлургичид хэлдэг. Эл орд Завхан аймгийн Дөрвөлжин суманд бий. Энэ нутагт Монгол, Оросын геологичид 1923 онд геологийн зураглал хийж байжээ. Баян айрагийн ордод алт, зэс, цайр, мөнгөний агуулга өндөр. Геологичид алтны нөөц 50 тонн хэмээдэг. Тус ордын нөөцийг Австралийн “Хеллман ба Счофийлд” компани хоёр жилийн өмнө жорк стандартаар тооцсон байна. Уг тооцоогоор алт 482 мянга, мөнгө 2.6 сая унци хэмээжээ. Зэсийн гарц нь тонн хүдэрт 1.6 хувь бөгөөд 151 мянган тонн аж. Ордын эрдэсжилтийн гарал үүслийг геологичид далайн ёроолд үүссэн, баруун хойд зүгт сунаж, зүүн хойд зүгт 65 хэм хазайн тогтсон гэж тодорхойлжээ.
Баялгийн гол хүдэр нь 450 метр урт, 40-80 метр өргөнтэй. Энэхүү ордын лицензийг “Баян айраг эксплорэшн” компани эзэмшиж буй бөгөөд ТЭЗҮ-ээ боловсруулаад байгаа аж. Тус компани ордийг ашиглахдаа эхлээд 70 метрийн гүнээс хүдэр олборлож, алт, зэсийг нь баяжуулах юм. Ингээд хоёр ил уурхай нээж, жилд 2.5 сая шоо метр хөрс хуулахаар төлөвлөжээ. Жилд нэг сая тонн хүдэр боловсруулж уусмалын аргаар алт ялган авна. Мөн 60 мянган унци алт олборлосонтой тэнцэхүйц мөнгөний хүдэр боловсруулах нь.
Одоогоор үйлдвэрийн барилгын ажил эхлээд буй бөгөөд энэ оны сүүлчээр олборлолт эхлэх төлөвлөгөө гарсан байна. Одоогоор зэсийн нэмэлт хайгуул хийж буй. Мөн зэсийн уурхай нээх ТЭЗҮ-ээ хийж байгаа аж. Үүнээс гадна баяжуулах үйлдвэрт хэрэглэх усны судалгаа хийсэн бөгөөд уурхайгаас 15 км зайнаас татан авах болжээ. Баян айрагаас гадна алтны үндсэн томоохон ордууд бий. Тухайлбал, Булган аймгийн Тавтын орд. Энд алт, зэс мөнгө бий. Уг орд алтны 130, мөнгөний 370 тонн нөөцтэй хэмээдэг. Бас Төв аймгийн нутаг Гацууртын орд байдаг. Нийт 40 тонн алттай. Монгол Улсын эрдэс баялгийн санд эдүгээ алтны 1600 гаруй тонн нөөц бүртгэгдээд буй. Үүнээс гадна таамаг нөөц нь 5000 тонн хэмээн геологичид тодорхойлсон юм.

0 Сэтгэгдэл