Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
“Хьюндэй моторс” хэрэглэгчдийг хуурав уу
“Хьюндэй моторс” компани 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зарим телевизийн бизнес мэдээгээр “Соната 8 автомашиныг худалдаж авбал дугаарын хязгаарлалтад хамаарахгүй” гэсэн утгатай сурталчилгааг олон нийтэд түгээжээ.
Уг нь автомашины улсын дугаараар хязгаарладаг замын хөдөлгөөний зохицуулалт нь НИТХ-ын 2012 оны 11 сарын 16-ны өдрийн “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай “4/14 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “ Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” А/532 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжүүлсэн зохицуулалт юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх тогтоол, захирамжид заасанчлан “Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон /түргэн, цагдаа, онцгой байдал, шуурхай алба/ тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалт хамаарахгүй” гэснээс бусад тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтын зохицуулалт тэгш үйлчилдэг зарчимтай. Энэхүү шийдвэрийг нийслэл дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, хөдөө орон нутгийн аль ч төрлийн тээврийн хэрэгсэлд үйлчилдэг, нийтээр дагаж мөрддөг.
Гэтэл “Хьюндэй моторс” компани нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөж буй дээрх зохицуулалтыг үгүйсгэж байгаа мэт үйлчлүүлэгчдээ эргэлзээнд оруулсан, олон нийтийг төөрөгдүүлсэн хариуцлагагүй сурталчилгааг телевизүүдээр цацсанд харамсч байна. Тиймээс тус компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шударга өрсөлдөөний зарчмаа дээдэлж олон нийтийн төөрөгдлийг нэн даруй арилгахыг үүгээр мэдэгдье хэмээн нийслэлийн цахим хуудсанд бичжээ.
“Хьюндэй моторс” компани 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зарим телевизийн бизнес мэдээгээр “Соната 8 автомашиныг худалдаж авбал дугаарын хязгаарлалтад хамаарахгүй” гэсэн утгатай сурталчилгааг олон нийтэд түгээжээ. Уг нь автомашины улсын дугаараар хязгаарладаг замын хөдөлгөөний зохицуулалт нь НИТХ-ын 2012 оны 11 сарын 16-ны өдрийн “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай “4/14 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “ Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” А/532 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжүүлсэн зохицуулалт юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх тогтоол, захирамжид заасанчлан “Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон /түргэн, цагдаа, онцгой байдал, шуурхай алба/ тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалт хамаарахгүй” гэснээс бусад тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтын зохицуулалт тэгш үйлчилдэг зарчимтай. Энэхүү шийдвэрийг нийслэл дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, хөдөө орон нутгийн аль ч төрлийн тээврийн хэрэгсэлд үйлчилдэг, нийтээр дагаж мөрддөг.
Гэтэл “Хьюндэй моторс” компани нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөж буй дээрх зохицуулалтыг үгүйсгэж байгаа мэт үйлчлүүлэгчдээ эргэлзээнд оруулсан, олон нийтийг төөрөгдүүлсэн хариуцлагагүй сурталчилгааг телевизүүдээр цацсанд харамсч байна. Тиймээс тус компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шударга өрсөлдөөний зарчмаа дээдэлж олон нийтийн төөрөгдлийг нэн даруй арилгахыг үүгээр мэдэгдье хэмээн нийслэлийн цахим хуудсанд бичжээ.
0 Сэтгэгдэл
mino
yuun svrtei ym dee. ene talaaraa medegdliig hiisen shdee.. Nomer ni garahgui ter udur ni taksigaar vilchilne gesen shd. yuun sensaatstai svrtei ym dee
2014.09.19
























