Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Нийтийн тээврийнхэн ажил хаяна
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 80 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн хариуцдаг. Гэтэл төрийн өмчийн гурван ч нийтийн тээврийн байгууллага байдаг. Тэд үлдсэн 20 хүрэхгүй хувийн зах зээл, үйлчилгээг хуваан хэрэгжүүлдэг учраас тэднийг нэгтгэхээр болсон билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/778 дугаар захирамж гаргажээ. Энэ дагуу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулж байгаатай холбогдуулан “Автобус-1”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг шинээр байгуулагдаж буй “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон билээ. Гэвч энэхүү шийдвэрийг автобус компаниуд хүлээн зөвшөөрөхгүй, ажил хаяхаар шийдээд байгаа аж. Тиймээс маргааш энэ талаараа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх гэнэ.

0 Сэтгэгдэл