“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
“Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-т залуус дуу хоолойгоо нэгтгэлээ

Сүүлийн жилүүдэд Монгол улсад архидан согтууралт газар авч улмаар нийгмийн дэг журам зөрчих , ноцтой гэмт хэрэг үйлдэх , осол гэмтэл гаргах , эрүүл мэндээр хохирох, ёс зүйн доройтолд орох аюул нүүрлэх болсон. Тиймээс Монголын Залуучуудын холбоо 2012 оноос “Спирт үү? Спорт уу? аяныг эхлүүлж уг аяны хүрээнд “Спиртлэг бус Спортлог амьдарцгаая” , “Баар луу биш заал руу”, “”И юу, О юу” зэрэг уриалгыг дэвшүүлж, мөн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг амжилттай хэрэгжүүлж залуусаа амьдралыг зөв хэвшилд уриалсан, спортоор давалгаалуулсан олон ажлыг хийсээр байгаа билээ.

Тэгвэл энэ удаад Нийслэлийн Эрүүл мэдийн үндэсний төвөөс МЗХ-нд хүсэлт тавьсны дагуу “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг МЗХ-ны залуус танхимд зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлэгт аймаг орон нутаг, нийслэл дүүргийн 30 гаруй залуус биечлэн оролцож, хөтөлбөрийг боловсронгуй болгоход дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Энэхүү хөтөлбөрт архины татварыг хэрхэн ноогдуулах, архи үйлдвэрлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох явц, өсвөр үеийг энэ хорт зуршлаас хэрхэн хамгаалах, залуусын өнөөгийн хандлагыг судалж тогтоох, архины үйлдвэрлэл, чөлөөт худалдаа, бодлого тогтоомж зэрэг асуудлууд багтсан байлаа.

0 Сэтгэгдэл