“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймагт ажиллаж байна. Түүнийг дагалдаж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зам тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй албаныхан ажиллаж байгаа юм. Ерөнхий сайд өчигдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос Дундговийн Мандалговь хүртэл 298 км хатуу хучилттай замын нээлтийг хийлээ. Хэдийгээр энэ зам өнгөрсөн жил ашиглалтад орох ёстой байсан ч гүйцэтгэгч компаниудын ажлын удаашралаас болж энэ жил ашиглалтад оруулж байна. Ингэснээр Өмнөговьчууд нийслэлтэй хатуу хучилттай замаар зорчих болж байгаа юм.
Мандалговь-Даланзадгад чиглэлийн 296 км хатуу хучилттай авто замын барилгын ажил нь 137,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй нийт зургаан төсөл арга хэмжээнээс бүрдэх бөгөөд Хөгжлийн банкны өөрийн хөрөнгөөр 34,6 тэрбум төгрөг, Чингис бондын хөрөнгөөр 102,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Уг авто замын ажлыг гүйцэтгэхэд дөрвөн компанийн 1000 гаруй инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүд ажиллажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

0 Сэтгэгдэл