“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Хордлого авсан 12 хүүхэд эмнэлгээс гарчээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын VII цэцэрлэгийн 2-3 насны 60 хүүхэд гэдэсний хурц халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан билээ. Харин өнгөрсөн баасан гарагт 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өчигдөр 11.00 цагийн байдлаар 12 хүүхэд эмнэлгээс гарч гэрээр эмчийн хяналтад оржээ. Одоогоор нэмж өвдсөн тохиолдол гараагүй бөгөөд эмнэлэгт үлдсэн 13 хүүхдийн бие сайжирч байгаа гэж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас мэдээллээ. Мөн сарын 23-25-ны өдрийн цэцэрлэгийн өглөө, өдрийн хоол, 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээг авч лабораторид шинжилж байгаа аж. Шинжилгээний дүн гартал цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй байхаар болжээ.
Харин Баян-Өлгий аймгийн Өлгий сумын VI сургуулийн дотуур байрны хүүхдүүд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулсан бодист хордсон нь Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон байна. Ацетил бүлэг бүхий органик нэгдэл нь нефтийн бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшинд ихээр агуулагддаг байна. Тиймээс ачиж, тээвэрлэх болон хадгалах үеийн аль шатанд гурил бохирдсоныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа аж.

0 Сэтгэгдэл