“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Шангрилад гарсан галыг унтрааж дуусчээ
Хүүхдийн паркын газарт баригдаж бөөн хэл ам дагуулж байсан MCS компанийн "Шангрила" зочид буудлын барилгад гарсан галыг хоёр цагийн дотор унтрааж дууслаа. 500 сая ам.долларын өртөгтэй гэх тус барилгын долоон давхраас гал гарч, улмаар дээшээ ахиж байгаа тухай дуудлага 12 цаг 30-40 минут орчимд нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн бөгөөд хоёр цаг 40 минутын орчимд гал унтрааж дууссан гэж албаныхан мэдэгджээ. Уг галыг унтраахаар онцгой байдлын хоёр ангийн таван тасаг ирж, хүч нэмэгдүүлэн ажилласан байна.
Гал гарах үеэр барилгын дээд давхарт байсан 20 орчим хүнийг Нийслэлийн аврах гал унтраах багийнхан аюулгүй доош буулгажээ.
Шангрила зочид буудлын барилгын эхний хэсгийг хараахан ашиглалтад хүлээлгэн өгөөгүй байсан бөгөөд энэ барилга нь 24 давхар бүхий 275 өрөөтэй аж.
Одоогоор гал гарсан шалтгааныг цахилгаанаас болсон байх гэж мэргэжилтнүүд урьдчилсан дүгнэлт гаргаад байна.
Хүүхдийн паркын газарт баригдаж бөөн хэл ам дагуулж байсан MCS компанийн "Шангрила" зочид буудлын барилгад гарсан галыг хоёр цагийн дотор унтрааж дууслаа. 500 сая ам.долларын өртөгтэй гэх тус барилгын долоон давхраас гал гарч, улмаар дээшээ ахиж байгаа тухай дуудлага 12 цаг 30-40 минут орчимд нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн бөгөөд хоёр цаг 40 минутын орчимд гал унтрааж дууссан гэж албаныхан мэдэгджээ. Уг галыг унтраахаар онцгой байдлын хоёр ангийн таван тасаг ирж, хүч нэмэгдүүлэн ажилласан байна. Гал гарах үеэр барилгын дээд давхарт байсан 20 орчим хүнийг Нийслэлийн аврах гал унтраах багийнхан аюулгүй доош буулгажээ.
Шангрила зочид буудлын барилгын эхний хэсгийг хараахан ашиглалтад хүлээлгэн өгөөгүй байсан бөгөөд энэ барилга нь 24 давхар бүхий 275 өрөөтэй аж.
Одоогоор гал гарсан шалтгааныг цахилгаанаас болсон байх гэж мэргэжилтнүүд урьдчилсан дүгнэлт гаргаад байна.
0 Сэтгэгдэл
























