“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
“Хилийн боомтын тухай хууль”-ийн хэрэгжилттэй танилцлаа
“Хилийн боомтын тухай хууль”-ийг УИХ-ын чуулганаар баталж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Хилийн боомтын талаар тухайлсан хууль байдаггүйн улмаас хилийн боомтын хөгжлийн асуудал, тэнд ажиллагсдын нийгмийн асуудал нэгдсэн бодлого, зохицуулалтгүй явж ирсэн нь дээрх хуулиар зохицуулагдах учиртай юм. Мөн энэхүү хууль хэрэгжсэнээр хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бий болсноос гадна хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор зохион байгуулах боломж бүрдсэн юм.
Тэгвэл дээрх хуулийн хэрэгжилт “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд хэрхэн хэрэгжиж байгаатай Монгол Улсын Сайд бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, дэд сайд Ц.Уугангэрэл, Зам, тээврийн дэд сайд Х.Ержан нар танилцжээ.
Дашрамд дурдахад, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд нийтийн тээврийн автобусны буудал бий болгосон байна. Ингэснээр тус чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн автобуснууд онгоцны буудлын үүдэнд зогсох юм. Өмнө нь онгоцны буудлаас автобусны буудал хооронд 500 метрийн зайтай байжээ.

0 Сэтгэгдэл