“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Уур амьсгалын өөрчлөлт хүйсийн харьцаанд нөлөөлдөг гэнэ

Японы Ако дахь Анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид нэгэн сонирхолтой судалгаа хийж дүнг нь гаргажээ. Тэд цаг уурын нөхцөл, шинээр төрж байгаа хүүхэд хүү байх уу, охин байх уу гэдэг нь харилцан хамааралтай болохыг тогтоосон байна. Цаг уурын нөхцөл ихээхэн өөрчлөгдсөн нөхцөлд хөвгүүд тун цөөхөн төрдгийг тэд баталжээ. Эрдэм шинжилгээний ажилтнууд бүр 1968 оноос 2012 он хүртэлх судалгааны материал ашиглаж үнэлэлт дүгнэлт гаргажээ. Тэд энэ хугацааны сар бүрийн цаг уурын нөхцөл байдлыг судлаад тэр үед нь ямар хүйсний хүүхэд илүүтэй төрснийг ажиглахад 1970 оноос хойш л эрэгтэй хүүхдийн төрөх нь цөөрч ирсэн байна. Гэтэл цаг уурын өөрчлөлтийн судалгаанаас үзвэл энэ үеэс л уур амьсгал өөрчлөгдөж ирсэн нь шууд нөлөөлсөн байна гэж дүгнэжээ.
2010 оны халуун зун, 2011 оны хүйтэн өвөл бага насныхны эндэгдэл их байсан бол хөвгүүд төрөх нь эрс багассан гэж Fertility and Sterility сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд бичжээ.

0 Сэтгэгдэл