“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Алтан тоорой олон улсын наадмын нээлтэд баянхонгорчууд оролцлоо

ӨМӨЗОрны Альшаа аймгийн Эзнээ хошууны төв Далай хөв хотноо Алтан тоорой модны олон улсын наадмын нээлтийн ёслол есдүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, Торгууд нутгийн шаргал тооройн мод, манхан нутгийн ганган тэмээгээрээ алдаршсан Эзнээ нутгийн алтан намрын тоорой модны 15 дугаар аялал жуулчлалын наадам ийнхүү эхлэв. Наадмын үйл ажиллагааг Эзнээ хошууны Засаг дарга Мөнхөө нээж хэлсэн үгэндээ Баянхонгор аймаг, Эзнээ хошуу хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа онцолж байв.
Хол ойр, дотоод гадаадын олон жуулчин элсэн манхантай Альшаа нутгийн шаргал тооройн модот Торгууд нутагт хуран цугласан. Баянхонгор аймгаас ИТХ-ын дарга Д.Ширмэн, аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаяр нараар ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүн оролцов. Мөн аймгийн ХДТеатрын уран бүтээлчид Алтан тооройн наадамд оролцож бүрэн хэмжээний урлагийн тоглолтоо толилуулж байгаа аж.
Бүтэн сар үргэлжилдэг тус наадмын үеэр томоохон хэмжээний урлагийн наадам, үндэсний уламжлалт спортын тэмцээн, өөрийн онцлогтой аялал жуулчлал, эл төрлийн үзэсгэлэн яармаг, гэрэл зураг авах, уран бичлэгийн уралдаан болон худалдаа арилжааны хэлэлцээр хийх зэрэг олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан Эзнээ ногоон бүрдийн байгалийн гайхамшиг, урт удаан түүх соёл болон үндэсний зан үйлийг харуулдаг байна. Алтан тоорой олон улсын наадам нь Хятад улсын иргэдийн жуулчлалын үйл ажиллагаанд багтдаг, ӨМӨЗОрны гурван том баярын нэг нь юм байна.
Эзнээ хошууны энэ удаагийн тоорой модны наадам нь урлагийн тоглолт, Торгууд үндэсний хувцас заслын уралдаан, Монгол үндэсний эрийн гурван наадам, морь, тэмээний уралдаан зэрэг үндэсний уламжлалт наадмаа голлын зохион байгуулж байгаа аж. Монгол үндэсний барилдаанд Эзнээ нутгийн аварга бөхчүүд зодоглосон төдийгүй Альшаа зүүн, баруун хошууны бөхчүүд болон Өлгий шилийн гол, Хөлөнбуйраас бөхчүүд ирж ид хаваа гайхуулан барилдах ажээ.

0 Сэтгэгдэл