“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
”Сууц өмчлөгчдийн холбоо” 15 жилийн ой болж байна
Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан “Монголын Сууц өмчлөгчдийн
холбооны Дээд зөвлөл”-өөс өнөөдөр Төрийн ордонд баярын хурал зохион
байгуулав.

Одоогоос 15 жилийн өмнө шинэ тутам байгуулагдаад байсан Сууц өмчлөгчдийн холбоодын захирлууд санаачлан холбоодын үйл ажиллагааг зангидан чиглүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага байгуулах санал гарган Улаанбаатар, Дархан-уул, Ховд, Дорнод, Орхон, Хөтөл, Завхан, Баянхонгор, Налайх, Багануур, Хэнтий, Архангай, Өмнөговь зэрэг аймаг, хотын 80 гаруй Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөл оролцуулан анхдугаар Их Хурлыг 1999 оны 1 дүгээр сарын 15-ний өдөр зохион байгуулж “Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл”-ийг байгуулсан түүхтэй.
Ойн баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, “Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл”-ийн ерөнхийлөгч Д.Арвин, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар болон “Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл”-ийн тулгын чулууг тулалцсан ахмад зүтгэлтнүүд, гүйцэтгэх захирал асан Ш.Жаргалсайхан, Ж.Баяржаргал нар оролцов.

0 Сэтгэгдэл