“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Монгол инженерүүд цөмийн судалгааны төслүүдэд оролцох боломж бүрдэнэ
Монголын судлаач, инженерүүдэд Европын цөмийн судалгааны байгууллагын судалгааны төслүүдэд оролцох боломж бүрдэнэ.
Европын цөмийн судалгааны байгууллага болон Монгол Улсын Засгийн газрын хооронд “Их энергийн физикийн чиглэлд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээр”-ийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олгох тухай захирамж гаргахаар тогтлоо.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар их энергийн физикийн суурь судалгаа болон манай орны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд Монголын судлаач, инженер, техникийн ажилтнууд тус байгууллагын судалгааны төслүүдэд урт хугацаанд оролцох боломж бүрдэх юм.
1954 онд байгуулагдсан, их энергийн физикийн судалгаагаараа дэлхийд тэргүүлж, шинжлэх ухааны танин мэдэхүй, технологийн ололт амжилтад ихээхэн хувь нэмэр оруулдаг Европын цөмийн судалгааны байгууллагад 4000 орчим ажилтан өдөр тутмын судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг байна.
Монголын судлаач, инженерүүдэд Европын цөмийн судалгааны байгууллагын судалгааны төслүүдэд оролцох боломж бүрдэнэ.Европын цөмийн судалгааны байгууллага болон Монгол Улсын Засгийн газрын хооронд “Их энергийн физикийн чиглэлд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээр”-ийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олгох тухай захирамж гаргахаар тогтлоо.

0 Сэтгэгдэл