“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Түлэнхийн төв сард 28 сая төгрөгийн түрээс төлдөг байжээ

Мөнгөн гүүрийн эзэд нь ***** шүүдээ
ashgyidee tulenhii bol mash hetsuu buh uvchnii eh uusver yadaj ajiltnud ni ajillah orchin ni daramtgyi bolson bh daa
Гэмтлийн эмнэлгийн харьяанд байсан Түлэнхийн төв 1950 онд тусдаа гарсан байдаг. Гэвч эмнэлгийнх нь барилгыг МХЕГ-аас акталснаас хойш Түлэнхийн төвийнхөнд орох газар олдсонгүй түрээсийн байранд ажиллаж байсан юм. Харин саяхнаас Түлэнхийн төвийг буцаан ГССЗҮТ-д нүүлгэн байрлуулаад байгаа ажээ.

Хуучин барилгын буурин дээр шинэ барилга босгохоор болсон ч бүтэлгүйтсэнээс Түлэнхийн төвийг "Мөнгөн гүүр" эмнэлгийн байранд түрээсээр байлгаж байв. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард "Мөнгөн гүүр" эмнэлгээс Түлэнхийн төвд шаардлага хүргүүлж энэ сарын 1 гэхэд байраа чөлөөлөхийг хүсчээ.
Ингээд ЭМЯ-наас ГССЗҮТ-тэй зөвшилцөн буцааж Түлэнхийн төвийг байрлуулах шийдвэр гаргасан байна. ГССЗҮТ-ийн байранд 80 ортой Түлэнхийн тасаг байгуулж, 64 ажилтантай үйл ажиллгаагаа үргэлжлүүлж байгаа аж. Түлэнхийн төвийнхөн "Мөнгөн гүүр" эмнэлэгт сар бүр 28 сая төгрөг буюу гурван жилд нэг тэрбум гаруй төгрөг төлсөн байна. Харин одоо хуучин төрхөмдөө буцаж түрээсгүй, тогтвортой ажиллах нь хэмээн түлэнхийн төвийн ажилтнууд ярилаа.
0 Сэтгэгдэл
2014.10.08
2014.10.08
























