“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Эрдэмтэд хурдан турах нууцыг нээв
Британийн эрдэмтэд амархан турах нууцыг олж мэджээ. Тэд түргэн хугацаанд өөрийн бие махбоддоо ямарваа нэгэн хор хохирол учруулалгүйгээр, бас хоолны дэглэм барьж зоволгүйгээр турах боломжтой гэдгийг тогтоов. Та аливаа хоолыг сайтар зажилж идвэл болох нь тэр. Бирмингемын их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар хоол хүнсээ сайтар зажилж дадсанаар тухайн хүний бие махбод илчлэгийг хүлээж авах явдалд эерэгээр нөлөөлдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, та хазсан хоол хүнсээ хагас минут орчим зажилвал амархан турах боломжтой аж. Хоолоо сайтар зажилж иддэг хүмүүс амархан цадаж, оройн хоол идэхгүй байж дөнгөдөг бололтой.
Туршилтад гурван бүлэг хүмүүсийг оролцуулжээ. Тэдэнд бяслаг, хавчуурга махтай талх идэхийг санал болгов. Эхний бүлэг хүмүүс түүнийг хэвийн байдлаар идсэн бол нөгөө нэг хэсэг хүмүүс хоолоо арван секундын туршид зажилж байлаа. Гурав дахь бүлэг хоолоо 30 секунд зажилсан гэнэ. Гэтэл сүүлчийн бүлэг хүмүүс тэдэнд санал болгосон десертээс татгалзсан аж. Мэргэжилтнүүд тухайн хүн амандаа хийсэн хоол болгоныг дор хаяж 30 секунд зажлах юм бол үдэш оройн цагаар цадталаа идэх хүсэл сонирхолгүй болдог байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнээс гадна өдрийн туршид авсан илчлэгийн хэмжээ мэдэгдэхүйц буурдаг учраас амархан турах магадлалтай гэнэ. Гэхдээ хоолыг удаан гэгч нь зажилж идэхэд амтыг нь мэдрэхээ болих аюултай тул турахыг хүсэгчид энэ аргыг сонгож авахдаа нэлээн тэвчээр хатуужил, хүсэл эрмэлзэлтэйгээр хандах хэрэгтэй болно.
Британийн эрдэмтэд амархан турах нууцыг олж мэджээ. Тэд түргэн хугацаанд өөрийн бие махбоддоо ямарваа нэгэн хор хохирол учруулалгүйгээр, бас хоолны дэглэм барьж зоволгүйгээр турах боломжтой гэдгийг тогтоов. Та аливаа хоолыг сайтар зажилж идвэл болох нь тэр. Бирмингемын их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар хоол хүнсээ сайтар зажилж дадсанаар тухайн хүний бие махбод илчлэгийг хүлээж авах явдалд эерэгээр нөлөөлдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, та хазсан хоол хүнсээ хагас минут орчим зажилвал амархан турах боломжтой аж. Хоолоо сайтар зажилж иддэг хүмүүс амархан цадаж, оройн хоол идэхгүй байж дөнгөдөг бололтой.Туршилтад гурван бүлэг хүмүүсийг оролцуулжээ. Тэдэнд бяслаг, хавчуурга махтай талх идэхийг санал болгов. Эхний бүлэг хүмүүс түүнийг хэвийн байдлаар идсэн бол нөгөө нэг хэсэг хүмүүс хоолоо арван секундын туршид зажилж байлаа. Гурав дахь бүлэг хоолоо 30 секунд зажилсан гэнэ. Гэтэл сүүлчийн бүлэг хүмүүс тэдэнд санал болгосон десертээс татгалзсан аж. Мэргэжилтнүүд тухайн хүн амандаа хийсэн хоол болгоныг дор хаяж 30 секунд зажлах юм бол үдэш оройн цагаар цадталаа идэх хүсэл сонирхолгүй болдог байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнээс гадна өдрийн туршид авсан илчлэгийн хэмжээ мэдэгдэхүйц буурдаг учраас амархан турах магадлалтай гэнэ. Гэхдээ хоолыг удаан гэгч нь зажилж идэхэд амтыг нь мэдрэхээ болих аюултай тул турахыг хүсэгчид энэ аргыг сонгож авахдаа нэлээн тэвчээр хатуужил, хүсэл эрмэлзэлтэйгээр хандах хэрэгтэй болно.
0 Сэтгэгдэл
























