“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
УИХ-ын гишүүд газар тариалан хамгаалах бүлгэм байгуулав
УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Энхболд, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Су.Батболд, Ж.Эрдэнэбат нарын гишүүний бүрэлдэхүүнтэй Газар тариалангаа хамгаалах бүлгэм байгуулжээ.

Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй сүүлийн үед маргаан дэгдээгээд байгаа импортын буудайтай холбоотой асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод хандан дэмжлэг хүссэн албан бичиг илгээсэн юм. Монголын тариаланчдын холбооноос ирүүлсэн албан бичигт "Энэ онд манай тариаланчид идэвх зүтгэлтэй ажиллаж 400.0 мянга орчим тонн улаан буудай хураан авах нөхцөл бүрдэн ургацын балансаа тогтоон, ургац хураалтын ажлаа цаг агаарын амаргүй нөхцөлд гүйцэтгэж байна. Харамсалтай нь саяхан Засгийн газраас үнэ тогтворжуулах зээл авсан гурилын үйлдвэр нь эх орондоо тарьж ургуулсан буудайгаа худалдан авахын оронд ҮХААЯ-ны өгсөн зөвшөөрлөөр ОХУ-аас эхний ээлжинд 10.0 мянган тонн буудай импортоор оруулж ирж байна. Үүнтэй уялдаад бусад гурилын үйлдвэрүүд будаа худалдан авах үйл ажиллагаагаа хойшлуулж зогсоохоор болоод байгаа нь тариаланчдын сэтгэлийг түгшээж байна. Ийм байдлаас болоод манай тариаланчдын буудайн борлуулалтын үйл ажиллагаа зогсож, үтрэм дээр маш их буудай нөөцлөгдөж, цаашид хадгалахад хүндрэлтэй нөхцөл бүрдэж, ирэх жилээс улаанбуудай тарьж, эх орныхоо гурилын хэрэгцээг хангах асуудал эргэлзээтэй боллоо. Иймээс импортын улаанбуудайг хилээр оруулах асуудлыг зогсоож, дотоодын зах зээлээ хамгаалах хүсэлтийг тавьж байна. Хэрэв энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тариаланчид тодорхой хэмжээнд эсэргүүцэл үзүүлж, эрс шийдэмгий үйлдэл хийх тухайгаа бидэнд мэдэгдээд байна. Та бүхэн ойрын хугацаанд холбогдох арга хэмжээг авч өгнө үү" гэжээ.

0 Сэтгэгдэл