“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 15-наас 19-ний өдрүүдэд болно

Нийслэлийн Засаг даргын “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/774 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 2014 оны 10 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулж ажиллах “Цэрэг татлагын товчоо”-г нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ахалж байгаа бөгөөд дүүрэг бүрт цэрэг татлагын товчоо байгуулсан байна. Дүүргийн товчоод цэрийн албанд татагдагч иргэдэд эрүүл мэндийн үзлэг явуулах байр, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгааг өгч, мэргэжлийн удирдлага, эм эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангаж, цэрэг татлагын байрыг бэлтгэнэ. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтанд хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл