“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Импортын буудай оруулж ирсэн удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардав
УИХ дахь МАН-ын бүлгийн Үндэсний үйлдвэрлэл, тариаланг дэмжих бүлгэмээс гурил болон буудайг их хэмжээгээр импортоор оруулж байгаа үйл ажиллагааг яаралтай зогсоож, хариуцлагагүй шийдвэр гаргасан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ.
Шаардлагад дурдсанаар "Уналтад ороод байсан газар тариалангийн салбар “Атар-III” аяны хүрээнд сэргэж, газар тариалангийн компаниуд хөл дээрээ зогсож эхэлсэн билээ. Энэ онд манай тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд 420,0 мянган тонн улаан буудай хураан авч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй экспортод гаргах боломж бүрдээд байсан.
Гэтэл намрын тариа хураалтын үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам тонн тутамд олгох урамшууллыг олгохгүй, хямд үнэтэй импортын улаан буудай оруулж ирнэ гэж хариуцлагагүй мэдэгдэл гаргасны зэрэгцээ 49,0 мянган тонн улаан буудайг ОХУ-аас импортлох зөвшөөрлийг таван компанид олгож, эхний 10,0 мянган тонн буудай нь хилээр орж ирээд байна. Үүнээс үүдэлтэйгээр гурилын үйлдвэрүүд дотоодод тариалсан улаан буудай авахгүй, ОХУ-аас хямд буудай импортлох нь ашигтай байна гэдэг үндэслэлээр үндэсний компаниудаас буудай авахгүй байгааг тариаланчид мэдээлж байна. ҮХААЯ гурил импортлох зөвшөөрөл олгохдоо Ерөнхий сайдын ахалдаг хүнсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэсэн гэх боловч энэ жилийн ургацын хэмжээ, цавуулаг, ялангуяа цаг хугацааг огт тооцолгүй туйлын хариуцлагагүй шийдвэрлэсэн нь газар тариалангийн салбарт ноцтой хүндрэл үүсэх шалтгаан болсон байна. Тариа хураалтын ажил дуусч, ургацын баланс бүрэн гарсан хойно буудай болон гурилын эрэлт, нийлүүлэлтээ тооцсоны үндсэн дээр импортлох асуудлыг шийдвэрлээгүй Засгийн газрын алдаатай бодлого нь тариаланчдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэ цэнгүй болгоод зогсохгүй газар тариалангийн салбарыг уналтад оруулах нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймд гурил болон буудайг их хэмжээгээр импортоор оруулж байгаа үйл ажиллагааг яаралтай зогсоож, хариуцлагагүй шийдвэр гаргасан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байна" гэжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн Үндэсний үйлдвэрлэл, тариаланг дэмжих бүлгэмээс гурил болон буудайг их хэмжээгээр импортоор оруулж байгаа үйл ажиллагааг яаралтай зогсоож, хариуцлагагүй шийдвэр гаргасан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ.Шаардлагад дурдсанаар "Уналтад ороод байсан газар тариалангийн салбар “Атар-III” аяны хүрээнд сэргэж, газар тариалангийн компаниуд хөл дээрээ зогсож эхэлсэн билээ. Энэ онд манай тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд 420,0 мянган тонн улаан буудай хураан авч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй экспортод гаргах боломж бүрдээд байсан.

0 Сэтгэгдэл