Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Арваннэгдүгээр сараас 5000 өрхөд хийн плитка нийлүүлнэ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ долоо хоногийн ээлжит хурлаар шингэрүүлсэн хийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхөд хийн түлшний хэрэглээ нэвтрүүлэх ажлын явцын талаар хэлэлцлээ.
Хийн агуулахыг өргөтгөж, нийслэлийн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендерт “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” гэсэн гурван компани шалгарчээ. Тэд арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ажлаа дуусгахаар гэрээ байгуулаад байна. Хийн агуулахын багтаамжийг 1100 тонноор нэмэгдүүлэх ажил үндсэндээ дуусч байгаа аж.
Харин хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажил тоног төхөөрөмж татан авах, угсрах шатандаа явна. Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг буюу Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд арваннэгдүгээр сарын 1-нээс хийн плитканы иж бүрдэл нийлүүлж эхлэх юм. Хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх борлуулалтын цэг байгуулах, айл өрхөд хүргэж суурилуулж өгөх дуудлагын баг ажиллуулахаар бэлтгэж байна.
Хийн плитканы иж бүрдэл нь 200 мянган төгрөгийн өртөгтэй. Гэхдээ үнийн дүнгийн 70 хувийг хөнгөлж, 60 мянган төгрөгөөр айл өрхүүдэд нийлүүлнэ. Плитка, баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгслүүд энэхүү иж бүрдэлд багтаж байгаа аж.
Нүүрс, цахилгааны аль алинаас хурдан халдаг, эдийн засгийн хэмнэлттэй энэ бүтээгдэхүүнийг үйлдвэржсэн орнууд айл өрхийн хэрэглээнд өргөн нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулахад ашиглаж ирсэн. Харин манай улсад хийн плиткийг нийтийн хоолны газруудад түлхүү ашиглаж, айл өрхийн хэрэглээнд төдийлэн нэвтрээгүй байгаа. Иймээс дэвшилтэт энэ төрлийн хэрэглээг өргөжүүлж, дадлагажуулахын тулд энэ онд эхний ээлжинд 5000 өрхөд хийн плитка нийлүүлэхээр боллоо. Ирэх жилүүдэд далайцтайгаар энэхүү ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байна.
zooz ene tend delbereed amid yvah batalgaa buur alga bolohiin bna ailuud dulaan bh gej galladag bhoos zuvhun hool hiih gej galladagguil bhgui yu estoi durak yumaa hen iim yum zohiogood bdgiin be
hiin pletika hytadaas komoor avhad 70 mynga yagaad 200 000 myngaar uneleed baigaag oilgohgui bna
Darhant 9 davhar baishin delberch bsan shuu
Za nogoo hiin plitkee zuuhniihaa hajuud taviad delberch uheh yum bna daa. Ailuud dulaan suuhiin tuld galaa tuleh l baih daa. Enenii orond zuuhiig gargaj nuurs tuluulehgui bolgood orond gaziin halaaguur tavih ni zov shiidel baimaar yum. Galaa tuleed utaag gargaj baigaa ailuudad nemj ballontoi zuuh bairluulahiig redoo oilgohgui yum daa.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ долоо хоногийн ээлжит хурлаар шингэрүүлсэн хийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхөд хийн түлшний хэрэглээ нэвтрүүлэх ажлын явцын талаар хэлэлцлээ. Хийн агуулахыг өргөтгөж, нийслэлийн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендерт “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” гэсэн гурван компани шалгарчээ. Тэд арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ажлаа дуусгахаар гэрээ байгуулаад байна. Хийн агуулахын багтаамжийг 1100 тонноор нэмэгдүүлэх ажил үндсэндээ дуусч байгаа аж.
Харин хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажил тоног төхөөрөмж татан авах, угсрах шатандаа явна. Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг буюу Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд арваннэгдүгээр сарын 1-нээс хийн плитканы иж бүрдэл нийлүүлж эхлэх юм. Хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх борлуулалтын цэг байгуулах, айл өрхөд хүргэж суурилуулж өгөх дуудлагын баг ажиллуулахаар бэлтгэж байна.
Хийн плитканы иж бүрдэл нь 200 мянган төгрөгийн өртөгтэй. Гэхдээ үнийн дүнгийн 70 хувийг хөнгөлж, 60 мянган төгрөгөөр айл өрхүүдэд нийлүүлнэ. Плитка, баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгслүүд энэхүү иж бүрдэлд багтаж байгаа аж.
Нүүрс, цахилгааны аль алинаас хурдан халдаг, эдийн засгийн хэмнэлттэй энэ бүтээгдэхүүнийг үйлдвэржсэн орнууд айл өрхийн хэрэглээнд өргөн нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулахад ашиглаж ирсэн. Харин манай улсад хийн плиткийг нийтийн хоолны газруудад түлхүү ашиглаж, айл өрхийн хэрэглээнд төдийлэн нэвтрээгүй байгаа. Иймээс дэвшилтэт энэ төрлийн хэрэглээг өргөжүүлж, дадлагажуулахын тулд энэ онд эхний ээлжинд 5000 өрхөд хийн плитка нийлүүлэхээр боллоо. Ирэх жилүүдэд далайцтайгаар энэхүү ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байна.
0 Сэтгэгдэл
2014.10.11
2014.10.10
2014.10.10
2014.10.10
























