Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ногоон цай өдөрт 60 калори шатаана
Өнөө үед ногоон цайны ашиг тусын тухай өдий төдий судалгаа гарч. Эдгээр судалгаагаар хорт хавдрын эсрэг хүртэл идэвхтэй тэмцэх ид шидтэй гэдгийг тогтоосон. Харин турахад ямар ашиг тустай болохыг тайлбарлавал өдөрт гурван удаа ногоон цай уудаг хүмүүсийн бодисын солилцоо дөрвөн хувиар нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь та зөвхөн ногоон цай ууснаар өдөрт 60 калори шатаах боломжтой гэсэн үг. Ногоон цайн дахь катечин хэмээх бодис хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлэгч тархины норепинефриний ялгаруулалтыг нэмэгдүүлдэг аж. Гэхдээ ногоон цай хэт их уух нь дэмий гэсэн зөвлөгөө байдгийг санахад илүүдэхгүй. Ногоон цайг өдөрт 3-4 аяга уугаад бусад цагт нь цэвэр ус хэрэглэж байх нь зөв. Ус уух нь жингээ хасах хүсэлтэй хүмүүс төдийгүй ер нь эрүүл аж төрөхийг хүсдэг хэн бүхний амьдралдаа хэвшүүлэх хамгийн энгийн бөгөөд эхний алхам юм. Тодорхой хугацааны дотор уусан хоёр аяга ус нь бодисын солилцоог 17 хувь хүртэл нэмэгдүүлдэг учир та өдөрт уудаг усны хэвийн хэмжээг 1,5 литрээр нэмэхэд л жилдээ 17400 калори шатаах боломжтой ажээ.

0 Сэтгэгдэл