Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
12 настай охин 37-той залуутай “гэрлэлээ”
Олон улсын хүүхэд хамгаалах “Төлөвлөгөө” байгууллагын норвегийн салбар арга Норвегийн нийслэлд 12 настай охиныг 37-той эрэгтэйтэй хурим хийж ёсолсныг “эсэргүүцэж” Норвегийн нийслэлд эсэргүүцэж хэмжээ зохион байгуулсан байна. Гэр бүл болох ёслолын үеэр гэрч, гэгээнтний үүргийг жүжигчид гүйцэтгэж урьдаас зохион байгуулалттай бэлтгэн сүм гэхээсээ жинхэнэ хуримын ордон шиг харагдаж байжээ.

Гэгээнтэн яг сүйт бүсгүйгээс гэр бүл болохыг хүсч байгаа эсэх зөвшөөрлийг нь асуух үеэр сүмийн гадаа хэдэн зуун жагсагч “Үгүй ээ, хуримыг зогсоо” хэмээн хашгиралдацгаасан байна. Хэдэн зууны европ соёлтой норвегичууд энэ шинэ зуунд жаахан хүүхдийг нөхөрт гаргаж байгааг ойлгож чадахгүй байна.
“Төлөвлөгөө” байгууллагын норвегийн салбарын ерөнхий нарийн бичгийн дарга Улаф Томессен “Дэлхийн янз бүрийн улс орнуудад байдаг ийм уламжлал бол гэмт хэрэг гэдгийг хүмүүст ойлгуулах гэж ийм арга хэмжээ зохион байгуулсан юм” гэсэн байна.

Ийм арга хэмжээ зохион байгуулж, насанд хүрээгүй хүүхдийг “хуримлуулах” тухай норвегийн хэвлэлүүд бүр есдүгээр сараас эхлэн мэдээлсэн юм. Тея гэж нэрлэсэн охин интернетэд блог нээж үеийнхэнтэйгээ, насанд хүрээгүйчүүдийг гэр болгодог харгис ёсны тухай, болох гэж байгаа “хурим”-ынхаа тухай санал хуваалцсанаар Норвегт хамгийн олон хандагчтай блог болжээ.
Блог дөнгөж нээсэн өдөр л гэхэд энэ нь зохион байгуулалттай арга хэмжээ гэдгийг мэдээгүй хэдэн зуун хүн цагдаагийн газар, хүүхэд хамгаалах байгууллагуудад хандаж энэ хуримыг болиул гэсэн шаардлага тавьсан байна.
“Хурим” зохион байгуулагчид энэ арга хэмжээ насанд хүрээгүйчүүдийг гэр бүл болгодог хуучны бурангуй ёс уламжлалыг халахад бүх нийтийн анхаарлыг татаж, үүний эсрэг арга хэмжээнд тэднийг идэвхтэй оролцуулахад чухал хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

0 Сэтгэгдэл