Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Унадаг дугуйтай Улаанбаатар парадад 1000 орчим дугуйчид оролцлоо
Нийслэл Улаанбаатар их спортоор амьсгалсан амралтын өдрүүд болж өнгөрлөө. 8 настай балчираас 80 настай буурай гээд бүх насныхан оролцсон Спортлог Улаанбаатар арга хэмжээ үнэхээр сайхан болсон юм. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Спортын газар, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ өдрийн хамгийн онцлох үйл явдал нь Унадаг дугуйн парад байсан юм.

Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос Спирт үү, спорт уу аяныг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан эхлүүлсэн юм. Энэхүү төсөл, аян залуусын дунд улам хүчээ авч, давалгаасаар байна.

Унадаг дугуйн парадад 1000 орчим дугуйчид оролцсон нь унадаг дугуйг дэмжиж, залуусын сонголт спирт биш спорт юм шүү гэж дуу хоолойгоо хүргэж байгаа нэгэн том илэрхийлэл юм. Мөн спортлог арга хэмжээний үеэр МЗХ-оос нэгэн таатай мэдээг дуулгалаа. Туулын эрэг дагуу Гудамж төсөлтэй хамртраад 21 км унадаг дугуйн зам, мөн амрах зогсоолуудтай барих талаараа танилцуулсан юм. Удахгүй бид туулын эргээрээ гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар таатай зугаалах сайхан нөхцөл бүрдэж байна. Мөн зөвхөн зун дугуй унахаас гадна өвөл ч унаж болох гэнэ. Учир нь туулын мөсөн дээр унадаг дугуй унах нөхцөл боломжийг ч нээж өгнө гэдгийг МЗХ-оос мэдээлж байлаа.

Мөн Унадаг дугуйтай Улаанбаатарыг дэмжиж Орхон аймагт дугуйн парад зохион байгуулагдсан бөгөөд өмнөх өдөр нь тус аймгийн залуус унадаг дугуйн цоо шинэхэн замтай болсон юм.

Чингисийн талбай дээр спортыг дэмжиж фитнесс клубууд, спорт барааны дэлгүүрүүд, дүүрэг бүрийн спортын газрууд ирж оролцсон бөгөөд хөл бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, волейбол, үндэсний шагай няслах, шүүрэх, морь уралдуулах, шатрын тоглолт тэмцээн, бүх нийтийн гүйлт гэсэн тэмцээн уралдаанууд зохион байгуулагдсан юм.

0 Сэтгэгдэл