Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
1115 хэргийг хянан шийдвэрлэжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хуралд шүүхийн төлөөллүүд оролцож байгаа бөгөөд энэ удаад Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн төлөөлөл оролцож, шүүн таслах ажиллагааны талаар мэдээллээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх нь Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нийтдээ 155.1 мянган га газар бүхий, 67 хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Эрүүгийн гэмт хэргийг анхан шатны журмаар шүүн таслах ажиллагаа явуулдаг. Тус шүүх энэ оны эхний аравдугаар сарын байдлаар нийт 2104 хүнд холбогдох 1312 эрүүгийн хэргийг хүлээн авснаас 1682 хүнд холбогдох 1115 хэргийг хянан шийдвэрлэж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд 315 хүнд холбогдох 164 хэргийг буцааж, 169 хүнд холбогдох 98 хэргийн үлдэгдэлтэй ажиллаж байгаа аж.
Судалгаагаар, нийт шийдвэрлэгдсэн хэргүүдээс 178 гэмт хэрэг буюу 16 хувь нь Бусдын эд хөрөнгийг хулгайлсан,139 гэмт хэрэг буюу 12 хувь нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн, 130 гэмт хэрэг буюу 12 хувь нь Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг, 127 гэмт хэрэг буюу 11 хувь танхайрах гэмт хэргүүд тус тус эзэлжээ.
Харин дээрх дөрвөн төрлийн гэмт хэрэг тус шүүхээр нийт шийдвэрлэгдсэн хэргийн 51 хувийг эзэлж байгаа нь бага тоо биш гэдгийг Шүүхийн зөвлөлөөс тодотгож байна. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа иргэд 20-30 насны ажил мэргэжилгүй залуучууд байгаа бөгөөд танхайрах гэмт хэргийн 50-аас илүү хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлджээ.
Мөн шинэ төрлийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулсан 16 хэргийн 26 хүн ял шийтгүүлжээ.

0 Сэтгэгдэл