“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Ц.Туваан: Нөөцийн махны үнийг өмнөх жилийнхээс өсгөхгүй
Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаас цөөн асуултад хариу авлаа.
-Нөөцийн мах бэлтгэх компаниуд махаа бэлдээд эхэлсэн байх. Энэ тухайд?
-Нөөцийн махны менежер компани шалгаруулах ажил дууссан. Дөрвөн компани шалгарсан. Баатарууд тэнгэр, Эй энд ЭМ, Мах маркет, Мах импекс гэсэн компани тус бүртээ 3000 тонн мах бэлтгэхээр шалгарсан. Одоогоор эдгээр компани 3000 тонн махаа өөрсдөө бэлдэж нөөцлөх ажилдаа орсон. Цагаан сарын өмнөөс эхлэн худалдаанд гаргана. Үнийн хувд өнгөрсөн жилийн үнээс өсгөхгүй.
-Махаа өөрсдийнхөө хөрөнгөөр бэлдэж байгаа юу?
-Энэ жилийн нөөцийн мах бэлтгэх компаниуд мах бэлтгэх хөрөнгөнийхөө 40 хувийг өөрсдөө гаргаж байгаа. Үлдсэн 60 хувийг “Монгол Банк”-ны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд олгоно.
-Өнгөрсөн хавар нөөцийн махны үнэ зах дээрх махны үнэтэй бараг ойролцоо байсан. Нөөцийн мах үнэтэй байна гэсэн шүүмжлэл их гарч байсан шүү дээ. Тэр жишгээрээ л байна гэсэн үг үү?
-Тийм нөхцөл байдал үүсэх юм бол махны компаниуд, холбоодтойгоо ярилцаж байгаад нөөцийн махны үнийг бууруулах арга хэмжээ авна л даа.
-Ноднин тийм арга хэмжээ авч чадаагүй гэсэн үг үү?
-Ноднин бол махны компаниуд зах зээлийнхээ судалгаанд үндэслээд борлуулалтаа бодоод сүүлдээ үнээ буулгаж зарсан шүү дээ.
Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаас цөөн асуултад хариу авлаа.-Нөөцийн мах бэлтгэх компаниуд махаа бэлдээд эхэлсэн байх. Энэ тухайд?

0 Сэтгэгдэл