Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ

Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг, "Рио Тинто" групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд 2027 онд "Оюу толгой" компаниас анх удаа ногдол ашиг авах шийдвэрт хүрсэн. Ногдол ашгийг 3 их наяд төгрөгөөр тооцож, 2027 оны Улсын төсөвт төвлөрүүлж, 2 их наядыг нь эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хөрөнгө оруулалт, нэг их наядыг нь Баялгийн санд төвлөрүүлэхээр төлөвлөөд буй юм.

Ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж буй бөгөөд Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар энэхүү ногдол ашгийг хөрөнгө оруулалтад зарцуулах уу? Байгалийн баялгийн өгөөжийг хэрхэн зарцуулах вэ? гэсэн агуулгаар И-Монголиа цахим платформоор дамжуулан өнөөдрөөс иргэдийн саналыг авч эхэллээ. 

Санал асуулгыг өнөөдрөөс /2026.10.14/ эхлэн 14 хоног явуулах бөгөөд дараах 3 асуудлаар санал авч байна. Үүнд: 

  • Засгийн газар Оюу толгой төслөөс ногдол ашиг авах нь зөв үү?
  • Ногдол ашгийг хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бол аль салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв бэ?
  • Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах нь зөв бэ? 

Та саналаа өгөх бол ЭНД дарна уу. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан