Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Ардчилсан хувьсгалын баатруудыг алдаршуулахад хандив өглөө

Тэртээ 25 жилийн өмнө Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөж, хот хөдөөгийн залуус эрх чөлөө, ирээдүйн сайн сайхныхаа төлөө нэгэн дуугаар дуугарч байсныг монголчууд мартах учиргүй. Тэр он цагийг түүхэнд мөнхлөн авч үлдсэн гэрэл зургийн цуглуулга Монголын Ардчилсан холбооны байрнаа өдий хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Тэгвэл хэдхэн хоногийн дараа 25 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй МоАХ-ныхон Ардчилсан хувьсгалын төлөөх тэмцэл, түүнд зүрх сэтгэлээ зориулж явсан хүмүүсийн түүхэн гэрэл зургуудыг сэргээн олны хүртээл болгох гэж байна. Энэ талаар МоАХ-ны хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт, “Улаанбаатар хот, Хөвсгөл аймагт өрнөсөн жагсаал цуглааны 48 гэрэл зураг бий. Он цагийн эрхээр өнгөө алдаж хуучирсан гэрэл зургуудаа нягтрал, өнгийг нь сайжруулан шинэ жаазанд монгол, англи тайлбартайгаар хэвлүүлэн сэргээх гэж байгаа юм. Цаашдаа бусад аймаг орон нутагт өрнөсөн түүхэн үйл явдлын зургуудыг ч нэмэх болно” гэв. Эдгээр зургийг шинэчлэх ажилд шаардлагатай хөрөнгийг МоАХ-ны анхдагчдын нэг Д.Баяраа хандивлаж буйгаа өчигдөр гардууллаа.

Тэрээр, “Ид эрч хүчтэй, эрүүл саруул насандаа сэтгэл нэгдэн их үйлийг бүтээхийн төлөө тэмцэж явсан анхдагч нараараа бахархдаг. Тэднийгээ бид мартах учиргүй. Тиймээс түүхэнд мөнхөлж алдаршуулах нь зүйн хэрэг. Би хувьдаа ардчилсан хувьсгалын түүхэн гэрэл зургийг сэргээхэд хандив өргөж байгаадаа баяртай байна. Одоо харин тэр үеийн баатрууд минь өвдөх нь өвдөж, үхэх нь үхээд үлдсэн хэд нь их ядарч. Тэднийг төр засгаас харж үзээсэй гэж хүсдэг. Би хувь хүнийхээ хувьд тусалж дэмжихийг хичээдэг. Цаашдаа ч чадах хэрээрээ туслах болно” гэв.  МоАХ-ны анхдагч, “Топиус” компанийн захирал Д.Баяраа 48 гэрэл зургийг шинэчлэх ажилд зориулж хувиасаа 3.5 сая төгрөг хандивлажээ. Зургийг сэргээх ажлыг мөн л МоАХ-ны анхдагч болох гэрэл зурагчин Цэрэнгомбо хийх юм байна. Тэрээр анхны их хурлын мандатыг хийж байсан нэгэн аж.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан