Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Их хотын гудамж” зураг төслийн уралдаан зарлалаа

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулатын ажилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санаа, үзэл бодлыг бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих зорилгоор Архетиктур, дизайны чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Их хотын гудамж”  зураг төслийн уралдааныг зарлалаа.  Уралдаанд оролцогчид өгөгдсөн гудамжны автозам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хашаа хайс, сандал, сүүдрэвч, хогийн сав зэрэг архитектурын жижиг хэлбэрүүд, байгууллагуудын хаяг реклам, усан оргилуур, усан толио, барилга байгууламжийн фасадыг тухайн орон зай, орчны байдалтай уялдуулан төлөвлөж хотын дизайны төгс шийдлийг бий болгох юм.
Уралдааныг 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ны өдрийн хооронд 1 үе шаттайгаар зохион байгуулж,  шилдэг 3 төслийг сонгон шалгаруулах бөгөөд 1 дүгээр байр Өргөмжлөл 1 сая төгрөг, 2 дугаар байр Өргөмжлөл 700 мянган төгрөг, 3 дугаар байр Өргөмжлөл 500 мянган төгрөгийн урамшуулалтай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан